Монголын уран зохиолын ертөнцөд өөрийн “Самар хатан”, “Сорхугтани”, “Сайн хан Бат”, “Тогосны цөс”, “Сэтгэл залгигч хот” зэрэг зохиол бүтээлээрээ онцгойрч гарч ирсэн уран бүтээлч бол Б.Сарантуяа. Өдгөө 50 насны босго алхаж яваа түүнийг Төр үнэлж, “Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн” цолыг олгосон. Бага балчир насаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өнгөрүүлсэн тэрээр 1995 онд УБИС-ыг утга зохиолын ажилтнаар дүүргэжээ.
Хувийн амьдралаа үргэлж нууцалдаг тэрээр МҮОНРТ-ийн алдарт дуу оруулагч Дарамсүрэн гуайн бэр явсан түүх түүнд бий. Анх “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн сэтгүүлчээр олонд танигдсан тэрээр өдгөө МЗЭ-н удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй билээ.