Монголын сэтгүүлзүйн дунд үеийн төлөөлөл болох сэтгүүлч П.Сайнбилэгийг зүс үзээгүй хүн цөөн. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан тэрээр чадварлаг менежер гэдгийг салбарынхан нь хэлдэг. Сэтгүүлчээс гадна төвд судлаач мэргэжилтэй тэрээр сүүлийн 20 гаруй жил төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад тасралтгүй ажиллаж буй туршлагатай нэгэн юм.
Өдгөө Монголын медиа корпорацийн харьяа “Eagle news” телевиз, “Ардын эрх” сонин, “Үндэстний Тойм” сэтгүүл, Eagle.mn сайтыг гүйцэтгэх удирдлагаар ажиллаж буй тэрээр манай гэрэл зургийн дуранд өртлөө.