“Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота хоёрыг мэдэхгүй хүн ховор биз.
Тэд үрийн зулай үнэрлэж, хөөрхөн Г.Анарыгаа өлгийдөн авсан ч төд удалгүй хоёр тийш болсон.
Турк, Казакийн цустай эрлийз Ж.Акботаг тун ч дайчин зантай хэмээн найз нөхөд нь тодорхойлдог.
Тэрээр сүүлийн үед уран бүтээлээс илүү Tik tok-д хүч үзэх болсон. Анхны амьдралаасаа хойш хоёул дахин хэн нэгэнтэй нэр холбогдоогүй тэднийг эргээд нийлэх байх гэсэн горьдлого дэмжигч нарт нь байсныг үгүйсгэхгүй.
Харин өнөөдөр Х.Акбота эксийнхээ фэйсбүүкээс хөөрхөн зураг олж тэрийгээ сошиал хуудаснаа дэлгэв.
Тэрээр муу эксийгээ одоо а л а лтай биш, сайн сайхан яваасай гэж боддог гэв.

