Тэд бол эгч дүү гурван Ану гэж болно. Эндүүрэм адилхан эгч дүү гурвыг хаанаас нь гарсан нэг хэвээр цутгасан барби шиг харагдах юм хэмээн олон нийт тодорхойлсон. 
Уранхолбоо цахим хуудаснаа “Ээж маань хааяа ярьдаг юм. Жаахан байхад Аав маань бид 3г унтаж хараад огт ялгадаггүй байсан гээд .
Гурвуулаа урт үстэй байсныг ч хэлэх үү Аав маань хүртэл ялгадаггүй хараад инээгээд зогсож байдаг байсан гэдэг… Яг тулаад харвал үсний ширхэг, нүдний өнгө, дуу хоолой,зан ааш, хувь хүний ертөнц гээд бүх зүйл маань өөр мэт боловч.

Дахиад сайн лавшруулаад харвал амьдралд хандах хандлага тууштай хөдөлмөрийн үр шимээрээ хүссэн амьдралаа бүтээх чин хүслүүд маань зарим талаараа ихэр мэт ижилхэн байдаг юм.
Тийм ээ бид нэгнээ түшихээр,хайрлахаар төрсөн эгч дүүс
Бүх сайхан эгч, дүүстээ аз жаргал хүсье” гэжээ.

