Өдгөө Voice of Mongolia шоуны онцгой оролцогчдын нэг бол Б.Ихэрсувд. Тэрээр 2016 оны Авъяаслаг монголчууд шоунд сүүлчийн шатанд үлдсэн 8 оролцогчийн нэгээр шалгарч байсан.
Тэр цагаас хойш АНУ-д мэргэжил боловсрол эзэмшиж эх орондоо ирсэн тэрээр дахин шоунд оролцож буй нь энэ.
Өдгөө 23 настай Б.Ихэрсувдыг автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг “Ихэр авто” компанийн захирал Гомбоцэрэнгийн зээ охин гэдгээр андахгүй.
Өвөө нь зээгийнхээ нэрийг бэлэгдэж компанидаа өгсөн юм гэнэ лээ.

Дуучин Б.Ихэрсувд бүсгүй өөрийн цахим хуудаснаа ээжийнхээ зургаар гоёжээ. Түүний ээж Г.Хосбаяр нь Асашёорюү аваргын анхны эхнэр Г.Тамирын ганц төрсөн эгч юм.


