Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт өдгөө АНУ-д амьдарч бэлтгэл сургуулилтаа хийдэг.
Харин түүний эхнэр Э.Энэрэл бяцхан охиныхоо хамт монголд амьдарч буйгаа илэрхийлдэг. Тэрбүү хэл, ганцаараа хүүхдээ өсгөж буйдаа б ухимдалтай байгаагаа илэрхийлэх нь энүүхэнд.Тэгвэл Н.Төгсцогт амралтаараа эхнэр охин хоёр дээрээ эргэн иржээ.
Хосуудын хувьд хамтын амьдралаа эхлүүлээд гурван жил болж буй бөгөөд монголын хамгийн үнэтэй хотхон гэгддэг Будда хотхонд амьдардаг юм.
Н.Төгсцогтын хувьд Э.Энэрэлээс төрсөн охиндоо маш их хайртайгаа алхам тутамдаа илэрхийлдэг. Энэ бяцхан охин түүний хоёр дахь хүүхэд нь бол, Э.Энэрэлийн хувьд анхны үр нь билээ. Н.Төгсцогт одоогоос 10 жилийн өмнө “Киви”-гийн Укагийн дүү Уранзаяатай хамтран амьдарч, Гийхнаран гэх хүүтэй болсон.
Тэрээр эх орондоо ирэх бүрдээ хүүтэйгээ ч бас цагийн өнгөрүүлдэг.