Монголын урдаа барьдаг УДЭТ-ийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг бол Г.Отгонцэцэг.
Өдгөө 38 нас зооглож буй тэрээр өнгөрсөн таван жилийн хугацаанд хилийн чанадыг зорин мэргэжил дээшлүүлэн, найруулагчаар давхар суралцан ирсэн.
Ирэхдээ тэрээр ганцаараа биш хүүгээ дагуулан ирсэн нь олны анхаарлыг татаж, хүүгийн төрсөн аав хэн болохыг сэм нэгнээсээ сураглаж байв.
Харин энэ бүхэнд ам нээгээгүй жүжигчин бүсгүй дахин тайзнаа гарах болсон нь олон хүнийг баясгаж байна.
Нэгэн цагт монголын мисс явсан Г.Отгонцэцэг comeback хийхдээ урьдынхаасаа ч илүү үзэсгэлэнтэй, дур булаам төрхтэй болжээ.