Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто зам нээгдлээ
Фото

Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто зам нээгдлээ

coolBy cool05/25/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг шинээр барьж өнөөдөр ашиглалтад өглөө. Энэхүү замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “True road” компани хийж гүйцэтгэсэн. Шинэ зам 1.47 км урт, 7 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн зам болжээ.

Авто замын нээлтийн үеэр  Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хороог дамнасан 2.2 км авто зам, Толгойтын шинэ зам, Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.5 км авто замууд хийгдлээ. Энэ зам тус дүүргийн 30, 31 дүгээр хороогоор дамнасан 2.2 км замтай холбогдож цаашаа “Ард Аюушийн өргөн чөлөө”-тэй холбогдож баруун гадна тойруугийн том авто замын урсгал эзэлсэн ийм зам болно. Нийт 13 км урт юм. Уг замын ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна” гэж ярилаа.

Уг зам бүрэн ашиглалтад орсноор Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийн арын замаас Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны авто зам, түүнчлэн Толгойт, Тахилт, Баянголын амны томоохон замуудыг холбох нэг холбоос зам юм. Ингэж холбосноор хотын баруун тойруу буюу Энхтайвны өргөн чөлөөтэй параллель, хэвтээ тэнхлэгийн 13 км сүлжээ зам бий болох юм.

Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэхүү 1.47 км авто замын ажлын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Замын сангийн хөрөнгөөр 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэй нийт 13 км зам юм. Москва хорооллын арын 900 метр замын ажил хийгдэж байна. Ирэх жил үргэлжлээд Нарангийн гудамны зам Толгойтын хуучин эцэс хүртэл баригдахаар төлөвлөж байна” гэлээ.

Энэ онд Толгойт-Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замд их засвар хийснээр Улаанбаатар хотын Авто замын сүлжээний баруун тойруугийн  нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж, авто замын ачаалал эрс буурна. Нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай байдал хангагдан, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, аюулгүй зорчих нөхцөл улам нэмэгдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.