Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлэх төсөл хэрэгжинэ
Фото

Хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлэх төсөл хэрэгжинэ

coolBy cool05/31/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам,  тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийг халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санаачлага болж байна.

Төслийн нээлтийн танилцуулгын талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Нийгмийн бодлогын хэлтсийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал болон “Замын аюулгүй байдлын төв” ТББ-ын тэргүүн О.Батжаргал нар мэдээлэл өглөө.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын элч, Нью-Йорк хотын Захирагч асан Майкл Блүүмбергийн санаачлагаар дэлхийн хотууд анх 2017 оны 5 дугаар сард “Эрүүл хотуудын түншлэл”-д нэгдсэн байдаг. Тиймээс халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах зорилгоор нэгдэн энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Төсөл хэрэгжиж эхлэхтэй холбоотой иргэдийн дунд хийсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон зорчигчид 93.8 хувь бүсээ бүсэлдэг байна. Урд суудалд зорчигчид 73 хувь бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчид 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэж судалгаа гарчээ.

Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт дуудлагын 94.4 хувь нийслэл хотод, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Мөн Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал хэлэхдээ “2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь суудлын бүс хэрэглээгүй байсан. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн хувьд өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсан. Үүнээс 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй буюу эцэг эхтэйгээ авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна” гэлээ. Замын цагдаагийн албанаас хүүхдэд суудлын бүс, зориулалтын суудалд суулгаагүй бол зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөг, хүн тээвэрлэх журам зөрчсөн бол 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа юм.

Авто машин 100км/цаг хурдтай явж байгаа нөхцөлд зорчигч хамгаалалтын бүсээ зүүсэн бол амь нас бүрэн аврагдах боломжтой. Манай улсад орон нутгийн замд 80 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм.

Төсөл 18 сарын хугацаанд хэрэгжиж энэ хүрээнд Улаанбаатар хот болон хот орчмын замд зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарын дунд хамгаалах бүсний хэрэглээний түвшинг тодорхойлох судалгаа, хамгаалан бүсний ач холбогдлыг иргэд олон нийтэд сурталчлах, мэдээлэл сурталчилгааг олон нийтэд хүргэнэ. Төслийн албан ёсны нээлт 6 дугаар сарын 6-ны өдөр болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.