Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дэнжийн 1000-аас авсан хонины махнаас бууны сум гарч иржээ
Папарацци

Дэнжийн 1000-аас авсан хонины махнаас бууны сум гарч иржээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/26/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн иргэн цахим хуудаснаа оройн хоолоо хийхээр мах хөшиглөж байтал бууны сум гарч ирсэн тухайгаа онцлоод, малчид малаа буудаж алдаг болсон юм уу, хэмээн бичжээ.
Иргэн тус хонины махаа иргэд бидний ярьж заншсан “Дэнжийн 1000” буюу Хүчитшонхор захаас худалдан авсан байна.
Өнгөрсөн өвөл нийт нутгаар цаг агаар сайхан байсан тул мал сүрэг зуд турханд зутралгүй онд мэнд орж байна. Таван хошуу малын тоо толгой 66 саяд хүрч, түүхэн дээд амжилт тогтоов. Гэхдээ цаг агаарын таатай байдал малын хулгайг нэмэгдүүлдэг сөрөг талтай аж. Учир нь малчид малаа нядлах нь цөөрч, ингэснээр махны хомсдол үүсэх нь зах зээлийн хууль. Хомсдол үүссэн үед зах зээлийнхээ зарчмаар үнэ нэмэгддэг зүй тогтол махны үнийг ч дайрсангүй. Харин махны үнэ ийн нэмэгдсэн нь урт гартнуудад хулгай хийх сэдэл төрүүлжээ.
“Махны үнэ өссөн нь малын хулгай нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна. Мөн нийт нутгаар цас бага унасан нь малын хулгайч нарт таатай боломж олгосон гэсэн үг. Өмнө нь тэд машинаа засч янзлаад, туулах чадварыг нь нэмэгдүүлж байж малын бэлчээрт очдог байсан бол одоо приустэй давхиж очоод л малыг нь нядлах хулгайлсан тохиолдол хүртэл гарах болов. Хамгийн гол нь малчид өөрсдөө сонор сэрэмжээ дээшлүүлэхгүй бол малчин болгоны гадна цагдаа нар манана гэж байхгүй шүү дээ” хэмээн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Бөхчулуун ярьсан удаатай.
Хулгайч нар нядалсан малаа махны ченжүүдэд нийлүүлэх замаар үгүй хийдэг. Уг нь Монгол Улсад зарагдаж буй мах бүхэн гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой ч энэ журам амьдралд хэрэгждэггүй нь малын хулгай гаарах үндэс болжээ. Өдгөө хулгайч нар ямар нэгэн малын эмчтэй ярьж байгаад гарал үүслийн гэрчилгээ бичүүлээд авчихдаг болсон байна. Тиймээс цагдаа нар шалгасан ч өнөөх бичгээ хээвнэг үзүүлчихээд явж одно. Энэ бичгийг нь тулган харж, үнэхээр тухайн малчны мал мөн эсэхийг нягталж шалгадаг механизм одоогоор алга. Тиймээс өнөөх цаасыг нь үзээд өнгөрөөхөөс аргагүйд хүрдэг тухай албаныхан учирлаж хэлдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.