Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Үер, усны аюулаас болгоомжил
Фото

Үер, усны аюулаас болгоомжил

coolBy cool07/26/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд усархаг, аадар бороо орж зарим дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюул тохиолдож айл өрх усанд автсан. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар 218 мэдээллийн дагуу бие бүрэлдэхүүн ажиллажээ.

 

Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулах, хамгаалалт тавих, Цагдаагийн байгууллагатай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан байна.

 

Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга дүүргийн Засаг дарга нарт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрх, хуулийн этгээдийг нэн даруй нүүлгэх ажлыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, хүн хүчийг богино хугацаанд гаргах бэлэн байдлыг хангуулах, болзошгүй гамшгийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, учирсан хохирлыг арилгах, үерийн улмаас бохирлогдсон гудамж, зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, үерийн далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн.

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзвэл энэ сарын 26, 28, 29-ний өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Мөн 27-28-нд сэрүүсч бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Ойрын өдрүүдэд орох усархаг борооны улмаас үерийн далан сувгийн орчимд буусан айл өрхүүд, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

 

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.