Өчигдөр нийслэл хотын төв талбайд хиймэл зүлэг бүхий хиймэл зүлэг дэвссэн. Иргэд үүнд ихээхэн тааламжтай хандаж, органик зүлэг хэрэгтэй байгааг хотын удирдлагууд болон дээд түвшины дарга нарт өөрийн үйлдлээрээ харуулсан.
Тэгвэл “Түмэн шувуут” компаний гүйцэтгэх захирал Ж.Болд “ Ногоон байгууламж хичнээн хэрэгтэй байгааг бид бүхэн харлаа. Олон улсад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн олон байдаг. Бид хүүхдийн паркийн газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон засаж тохижуулахад хувь нэмрээ оруулж, 30 тонн органик бордоо хандивлаж байна. Юу бна түүгээрээ гэдэг болохоор хотын захиргаанд бордоогоо хүлээлгэн өгнө ” хэмээн мэдэгдэв.
Манай улс бордооны хоёр үйлдвэртэй. Тэд дотоодын бордооны хэрэгцээний хоёрхон хувийг хангадаг. “Түмэн шувуут”-ын өндөглөгч тахианы аж ахуйгаас өдөртөө 25 тонн шингэн сангас гардаг. Тиймээс тэд бордооны үйлдвэр нээж Органик бордоог нийлүүлдэг болжээ. Дэлхийн хөгжингүй орнуудад шувууны сангасаар хийсэн бордоог үр тариа, жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалалт, цэцэрлэгжүүлэлтэд өргөнөөр ашигладаг юм байна.
Шувууны сангас өөрөө хөрсний бордоо болдог гэдгийг хүн бүр мэднэ. Харин шууд хэрэглэх нь шаардлага хангахгүй тул “Түмэн шувуут” ХК-иас шувууны сангасыг Японы хамгийн сүүлийн үеийн технологиор боловрсоруулж, 100 хувь органик “Компост” бордоо хийдэг байна. Нэг тонн нь 350 000 төгөрөгөөр худалдаалагддаг уг аж.
Манай улсын бордооны нэг жилийн хэрэгцээ 150-200 мянган тонн. “Түмэн шувуут”-ын үйлдвэрийн хүчин чадал жилийн 2000 орчим тонн ажээ.
Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь органик бордоогоор тэтгэгдсэн нэмэлт ургацаар хооллодог гэсэн сонирхолтой статистик бий. Цаашид жил ирэх тусам бордооны хэрэглээ ихсэнэ гэсэн урьдчилсан таамаглал хэдийн гарчихаж.
Хүн төрөлхтөн 1990 онд 230 сая тонн бордоо хэрэглэсэн бол 2000 онд 307 сая тонныг хэрэглэжээ. Манайд ч ялгаагүй. Бордооны хэрэглээ өссөн графиктай яваа. Магадгүй тахиа, шувууны сангас, бууц гээд зүгээр л хаяж орхидог зүйлсээрээ “Түмэн шувуут” ХК шиг органик бордооны үйлдвэр байгуулаад экспортолдог компаниуд гараад ирж мэдэх юм.


