Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав агсныг мэдэхгүй танихгүй хүн гэж үгүй. Тэгвэл түүний отгон шавь Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Цэрэнчунт энд явна. Одоогоос 10-аад жилийн өмнө өөрийн дуу хоолой, зөв төрхөөрөө олон бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэж явсан тэрбээр өдгөө гурван хүүхдийн эцэг, үзэсгэлэнт бүсгүйн хань нөхөр болжээ. Нэгэн цагт ОХУ-ын Буриад Улсын дуурь
бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан тэрбээр өөрийн хоолойгоо нэг тэрбум төгрөгөөр даатгуулсан гэдэг.