Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах мэдээлэл хийв
Фото

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах мэдээлэл хийв

coolBy cool06/25/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа.

Баянзүрх дүүрэг нь 330 мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүрэгт өнгөрсөн онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 41 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ТБаясах танилцуулгадаа “Манай дүүрэг 2015 онд гэр хорооллын гудамж дундах эвдэрсэн шороон замыг хусаж тэгшлэх 3 техник худалдаж авсан. Энэ техник хэрэгслээ ашиглан 2017 он хүртэл гэр хорооллын гудамж дундах 65 км шороон замыг хусаж тэгшлэх ажлыг хийсэн. 2018 онд 120 мянган ам метр зам талбайг зассан байгаа. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол асфальтан хучилттай авто замын 2250 ам метр талбайд авто замын засвар нөхөөсийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах болон хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын хүрээнд 2017 онд 414 өрхийг байнгын эрчим хүчтэй холбосон. Энэ онд 296 өрхийг холбохоор төлөвлөж байна. Ногоон байгууламж, хот тохижилтийн ажлын хүрээнд энэ оны хагас жилд манай дүүрэгт 6931 ширхэг мод, бут сөөг тарьсан. Манай дүүрэгт Гэр хорооллын иргэдийн бүлэг, Сууц өмчлөгчдийн холбоодын оролцоотой иргэдийн амьдрах орчныг сайжруулах 37 төсөл хэрэгжүүлсэн байна” гэв.

Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын явц, хэрэгжилтийг танилцуулаад зарим ажилд нийслэлээс анхаарч өгөхийг хүссэн юм. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон 40 дүгээр сувиллын яслийн барилгыг шинээр барих зайлшгүй шаардлага бий. Мөн Баяцээл орчмын жишиг гудамжны зам байгаа архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цэгийн тоог багасгах хэрэгтэй байна. Өнөөдөр энэ гудамж зам дагуу нийт 86 баар цэнгээний газар бий. Иргэдээс маш олон санал гомдол ирдэг. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэж танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Баянзүрх дүүрэг сайн ажиллаж байгаа. Хот нийтийн аж ахуйн чиглэлээр техник хэрэгслэл авч гэр хорооллын гудамж дундах эвдэрсэн шороон замыг хусаж тэгшлэх зэргээр иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна. Бусад дүүрэг энэ туршлагыг хэрэгжүүлж ажиллах зүйтэй юм хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.