Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“Шарилжгүй Улаанбаатар-3” аян зарлалаа
Фото

“Шарилжгүй Улаанбаатар-3” аян зарлалаа

coolНийтэлсэн: cool06/28/2018Шинэчилсэн:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг энэ сарын 29-нөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулан гэж байна.

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ууганбаяр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж, нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ч.Батсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УБЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун ““Шарилжгүй Улаанбаатар-3” аяны эхний нэгдсэн арга хэмжээ 29, 30-ны өдрүүдэд болно. Хоёр дахь нь наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдана. Аяны зохион байгуултад хорооны хэсгийн ахлагч нарыг ажиллуулна. УБЗАА-тай хамтардаг хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах бол ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Монголын улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхитэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах юм” хэмээв.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж “Сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлийн шинж чанартай өвчлөл ихэсч байна. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил өвчин их байна. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэж бидний судалгаанд гарч байна. Хот суурин газрын орчны борхирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт бий болсон зэрэгтэй холбоотойгоор шарилжийн тоосны харшил хүн бүрийн анхаарлыг татаж байна. Шарилжийн төрлийн ургамалууд цэцэглэж агаарт их хэмжээний тоосжилт үүсгэснээс болоод харшлийн төрлийн өвчин үүсч байна” хэмээлээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.