Шинэ үеийн нэвтрүүлэгчдийн нүүр царай болж өнгөлж яваа бүсгүйчүүдийн нэг бол МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа. Хоёр дахь хүүхдээ төрүүлснээс хойш сүүлийн хэдэн жил сошиалаас ам.доллар “зулгаах” болсон тэрбээр өдгөө өөрийн хайртай хань дуучин Заяатай хамт Ромд аялж явна.
Хосуудын хувьд сүүлийн үед хүмүүнлэгийн үйлсэд ч багагүй хувь нэмрээ оруулах болсон. Тухайлбал, төрсөн цагаасаа хойш цусны хорт хавдраар шаналж, химийн эм тариа, эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд туслаж эхэлжээ.



