Хэнтий аймагт болж буй “Их хурд 9” азарганы уралдаан будлиантаж Шунхлай группын Ерөнхийлөгч П.Батсайхан, MGL Корпорацийн захирал Б.Нямжав нар маргалдаж муудалдсан юм.
Тэгвэл “Их хурд”-9 наадмын комисс дахин хуралдаж азарганы түрүү “Богд” хээрийг аман хүзүүдсэнд тооцож “шоу” халзан азаргыг түрүүлсэн гэх шийдвэр гаргалаа.
Үүний талаар ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжав нэгэн хэвлэлд яриа өгчээ.
Тэрээр “Хоёр өдөр хоёр өөр мэдээтэй уулзаж байгаадаа уучлалт хүсье. Болсон үйл явдал яагаад үүссэн вэ? гэхээр уяачдын дунд Эрлийз,Монголын хэрүүл их явах болсон.Тиймээс 2019 оны Монголын морин спортын холбооны хурлаар сэрвээний өндөр хэмжиж уралдуулах шийдвэр гарсан.
Төр засаг дэмжиж хуулиа баталсан.Энэ удаагийн наадам ч ийм дүрмээр явах байсан.Техник технологи хөгжиж олон нийтэд болж буй үйл явдлыг шууд дамжуулаж сэрвээний өндрийг харуулж байсан.
Түрүүлсэн гээд байгаа азарга сэрвээний хэмжээс нь 140, 9см 140,8см байсан. Хоёр гурван удаа буцсан Уяач нь тохомын аваад эргэж буцаад байсан.
Хасагдах ёстой байсан азарга гарцан байсан. Хэмжих үйл явцыг Дамбын Хишигжаргал гэж хүн гардан зохион байгуулаж байгаа.
Бэлтгэл ажлын үеэр харагдахгүй байсан хүн өөрөө гарч ирээд хэмжилтийн порцесс өөрөө гардаж явуулсан.Манай холбооны дүрэм ёсоор морь уралдаад ирхэд айргын 5 морьноос гадна дараагийн 10 моринд хяналтын хэмжилтийг хийх ёстой байдаг.
Гэвч хийгээгүй тиймээс би өргөдлөө өгсөн. Сэрвээний өндөрөөр хасагдах ёстой азрага түрүүлэд ирчлээ гээд.Өргөдөлөө өгөөд байж байх үед “ Апу” Хк-ийн захирал Батсайхан согтуу орж ирсэн.Тэгээд юу хүсээд байгаа худалдаад авъя гэсэн. Би тийм юм ярихгүй гэсэн.Хажуугаар нь О.Одбаяр, Батсайханы хүү , хэдэн хамгаалагчид бид ам зөрсөн.Үүний араас хяналтын хэмжилт хийнэ гээд эхний 10 адууг дуудсан.Нэгт болон тавд орсон адуу нь дээр гомдол гаргасан байсан.Гомдол гаргасан хоёр адуунаас бусад найман адуу хэмжилт хийлгэсэн.Гомдол гаргасан хоёр адуу хяналтын хэмжилтэд ирээгүй .Ирэхгүй байсан араас нь дуудаж 5,6 цагийн дараа тэр морь хэмжилт хийлгэсэн.
Надад хардах эрх байгаа тиймээс хардах эрхээ эдэлсэн. Д.Хишигжаргал гэдэг хүн Батсайханд үйлчилсэн үү? эсвэл Дамбын Xишигжаргалын дүү манай холбооны генсек Хишигбаатар гэж хүн бий. Хэмжилтийн төхөөрөмж дээр оролцсон уу ? Би хардах эрхтэй шүүхэд өгнө шалгуулна гэжээ.