Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Элсэн шүүрийн байгууламжийн наслалт 30 жилээр уртаслаа
Папарацци

Элсэн шүүрийн байгууламжийн наслалт 30 жилээр уртаслаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/30/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэнэт үйлдвэр 1991 онд Ус шүүн цэвэршүүлэх зориулалттай Элсэн шүүрийн байгууламжийг ашиглалтад оруулжээ. Энэ үеэс өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улмаар 6 жилийн өмнөөс байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн үйлдвэрийн Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн хамт олон энэ сарын 1-ээс элсэн шүүрийн байгууламжийн хоёр шүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн аж. Монгол Улсын хэмжээнд ус ариутган цэвэршүүлэх үндсэн үйл ажиллагаатай цэвэрлэх байгууламжууд дунд энэ төрлийн элсэн шүүрийн байгууламжтай аймаг Эрдэнэтээс өөр байдаггүйг мэргэжилтнүүд онцлов. Элсэн шүүр нь бохир усыг 92-96 хувь хүртэл цэвэршүүлэх чадалтай, технологийн өндөр ач холбогдолтой дамжлага тул элсэн шүүрт иж бүрэн засвар үйлчилгээ хийснээр ашиглалтын хугацаа уртсаж 30 жил тасралтгүй, найдвартай ажиллах нөхцөл бүрдэх юм. Энэ талаар Ус хангамжийн хэсгийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Д.Буйдан: “Цэвэр усыг зүй зохистой хэрэглэх нь цэвэршүүлэх, ариутгах ажиллагаанд чухал нөлөөтэй. Эрдэнэт хотын нийт хүн ам, аж ахуйн нэгж, албан байгууллагын өдөр тутмын хэрэглээнээс гарч байгаа бохир усыг цэвэршүүлэх энэ ажилд Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн 70 гаруй ажилтан, ажилчид ажиллаж байна. Тус хамт олон энэ оны тухайд лагийн талбайд лаг боловсруулах ажлыг эрчимжүүлэн, боловсруулсан шимт хөрсийг мод үржүүлгийн талбайд ашиглахад гар бие оролцсон. Манай аймгийн хувьд бохир ус нийлүүлдэг томоохон газрууд нь хивсний болон мах боловсруулах үйлдвэр байдаг. Тус байгууллагуудтай хамтран ажиллаж, байгаль экологид сөрөг нөлөө багатай ус нийлүүлэх ажилд онцгойлон анхааран ажиллаж байна” гэв.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.