Төр түшилцэж яваа хүмүүсийг зөвхөн УИХ-ын гишүүн, яам тамгын газрын дарга нар гэж ойлгодог. Тэгвэл тэдэнтэй эн зэрэгцэх үүрэг гүйцэтгэж яваа дэд сайд С.Мөнгөнчимэгийг онцолж папараци дурандаа буулгалаа.
Түүний хувьд Сангийн дэд сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн орыг залгаж түүний албан тушаалыг “ногоон гэрэл”-ээр авсан юм. Түүнээс өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар тэрбээр ажиллаж байв.
Дэд сайд С.Мөнгөнчимэгийн хувьд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн ухааны сургууль, АНУ-д Калифорниагийн Олон Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдаас Сангийн дэд сайдын алба руу шилжсэн нь түүнийг “Яам сэлгэдэг” гэх тодотголтой болгосон гэхэд хилсдэхгүй.