Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“100 бүтээлч ажил ” аяны биелэлт 74 хувьд хүрчээ
Мэдээ

“100 бүтээлч ажил ” аяны биелэлт 74 хувьд хүрчээ

Эрхэм админBy Эрхэм админ09/02/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан тус үйлдвэрт “100 бүтээлч ажил” аян өрнөж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн санаачилгаар эхлүүлсэн тус аяны хүрээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны чиглэлийн 100 бүтээлч санал, төсөл төлөвлөгджээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл, бүтцийн нэгжийн гарцын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бүтээлч ажил, үйл ажиллагаанд сайжруулалт, үр өгөөж бий болгохуйц шинэлэг шийдэл бүхий бүтээл, гадаад орчин, өнгө үзэмж сайжруулах шийдэл зэрэг олон ажлууд аяны хугацаанд хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд 74.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 19 ажил бүрэн хэрэгжжээ.

Баяжуулах үйлдвэрийн Б.Буяннэмэх ахлагчтай баг цехийнхээ Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвд “Үндэсний өв соёлын танхим” байгуулснаар ажилтнууд болон тэдний гэр бүл, хүүхэд залууст үндэсний зан заншлыг таниулж, өвлүүлэх орчин бүрдүүлэв. Үйлдвэрлэлийн гарц, чанар, тоо хэмжээг нэмж, өсгөх чиглэлээр Засвар механикийн заводын Б. Наранбаатар ахлагчтай баг “Ил уурхайн ЭКГ-12 шанага үйлдвэрлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ”100 бүтээлч ажил” аян ирэх 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Цаашид энэ эрчээрээ ажиллаж, төлөвлөсөн бүтээлч ажлуудаа чанартай гүйцэтгэж, дуусгахад анхаарч байгаа гэж аяны Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Л.Уранцэцэг онцоллоо.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.