“Би хулгайлсан шорлог идмээр байна”, “Би ямар идье гээд байгаа юм уу. Хүүхэд чинь л идье гээд байна шүү дээ”. Энэ хэсэгхэн текстийг уншингуут уншигч та бүхэнд нэгэн контентын хэсэг санаанд тань орж байгаа нь мэдээж. Энэ бол “Аlagaa&Nyamka” хуудсаар дамжуулан уран бүтээлээ хүргэдэг залуусын бэлтгэсэн контентуудын нэг нь.
“Анхлан авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан тэдний нэг Алагаа буюу Ц.Энхтулгыг парараци дурандаа онцлон буулгалаа.
Энэ залуугийн хувьд нөгөө хэдээсээ хамгийн царайлаг нь гэх дүгнэлтийг охид бүсгүйчүүд өгдөг. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн тэрбээр гэр бүлтэй, үр хүүхэдтэй эцэг хүн гэсэн шүү.