“Molpedia” нэрээр сошиал орчинд видео контент бүтээдэг Б.Гансүхийг танихгүй хүн ховор. Хэдэн жилийн өмнө “40-өөс дээш насныхан “алга болж” байж эх орон маань сайхан хөгжих юм шиг санагддаг ” гэсэн гарчигтай ярилцлага нь олны анхаарлыг татаж, түүнийг багагүй шүүмжлэлд оруулж байсан.
Сошиал орчинд идэвхтэй ажилладаг, залуу үеийн төлөөлөл болсон тэрбээр “Молко” уран сайхны киноны нээлтэд оролцохдоо гараа гэмтээсэн байсныг манай папараци дуран онцлон буулгалаа.
Б.Гансүхийн хувьд уул уурхайн инженер мэргэжилтэй ч, мэргэжлээсээ илүү сонирхолоороо ажиллахыг илүүд үзсэн нэгэн.