Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Инвескор ББСБ зээлдэгчдээ “дээрэмдэж” хохироохоо боль
Папарацци

Инвескор ББСБ зээлдэгчдээ “дээрэмдэж” хохироохоо боль

Эрхэм админBy Эрхэм админ09/13/20221 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын хамгийн том Банк бус санхүүгийн байгууллага гэгддэг “Инвескор” нэр хүнд олохын хэрээр харилцагч, зээлдэгчдийнхээ эрх ашгийг хохироосон асуудал гаргажээ.


Тодруулбал, иргэн Б барилгын компанийнхаа гүйцэтгэлийн ажлын хөлсөнд бартертаж авсан 90 сая төгрөгийн үнэтэй цоо шинэ авто машинаа “зээлдэгчиддээ ээлтэй, найдвартай” гэдгээрээ гайхагддаг Инвескор ББСБ-т унаж явах нөхцөлтэйгөөр 69 сая төгрөгийн барьцаанд тавьж, бизнестээ хөрөнгө оруулалт хийжээ.

Зээлийн төлөлтөө цаг тухайд нь хийж явсаар өнгөрсөн долдугаар сар хүртэл хүргэсэн байна. Гэвч ковидтой холбоотой эдийн засгийн нөхцөл байдал, Улсын баяр наадам давхцсан учир анхлан гэрээ хийсэн эдийн засагчтайгаа тохиролцсны үндсэн дээр сүүлийн хоёр сарын төлөлтийг хойшлуулж, тус ББСБ-ын авто гражид машинаа түр хугацаанд байршуулахаар болжээ.

Иргэн Б санхүүгийн асуудлаа шийдээд эргэн тус Инвескор ББСБ-т хандан, өнгөрсөн долоо, наймдугаар сарын төлөлтийг хүүтэй нь хамт нөхөн хийгээд автомашинаа буцаан авахыг хүсэхэд тэд “Автомашиныг чинь өгөхгүй, үлдэгдэл 43 сая төгрөгийг нэг мөсөн бэлэн төлсөн тохиолдолд автомашиныг буцаан олгоно. Үгүй бол бид автомашиныг чинь зарж борлуулан тус мөнгөө гаргаж авна” гэх хариуг хэлжээ.

Хамгийн сонирхолтой нь, Инвескор ББСБ-ын иргэнтэй хийсэн гэрээнд энэ талаар огт дурьдаагүй бөгөөд автомашиныг нь граждаа байрлуулахаар өөрийн биеэр ирж автомашиныг нь авсан эдийн засагч энэ тухай юу ч хэлээгүй байна. Мөн зээлийн гэрээний хугацаа 2024 оны зургадугаар сард дуусах аж. Эндээс харахад, Инвескор ББСБ зээлдэгчдээ итгэдэггүй, барьцаалсан эд зүйлсээ өөрийн “гарт оруулсан” бол гэрээний хугацаа дуусаагүй байсан ч, харилцагчаа “дээрэмддэг” бололтой.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед ББСБ нь харилцагчдаа ингэж дарамталж, байгаа нь тухайн байгууллагын ҮНЭ ЦЭНЭ, ЁСЗҮЙ, СОЁЛ-ыг ямархуу вэ гэдгийг харуулж байна. Хэрвээ иргэн Б-д тэр их хэмжээний мөнгө бэлэн байсан бол Инвескор ББСБ-д тавихгүй байх байв.

Иргэн Б-ын хувьд бусад шиг унаагаа унасан хэрнээ төлөлтөө хийхгүй явсангүй. Тэрбээр үнэн шударгаар бодит байдлаа хэлж, боломжтой нөхцөл байдлыг хүлээн зээлийнхээ хүүгийн алдангитай нь төлөхөөр болсон нь ийнхүү “АЛДАА” болоод байна.

Өнгөрсөн 2021 онд 19.1 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гэдгээ гайхуулдаг Инвескор ББСБ-ын үнэн төрх нь энэ ажээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

1 сэтгэгдэл

  1. Davaa on 09/14/2022 17:50

    Anhnaasaa ogt tuluugui yum bishuu, 21 onii 6 sard avsan zeel, 7 sar hurtel tulsun gej yu yariad baigaa yum be haha

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.