Монголын утга зохиолд хатдын ур ухаан, үзэсгэлэн гоог анх моданд оруулж ирсэн зохиолч бол Шүүдэрцэцэг. Өдгөө 50 насны босго алхсан тэрбээр үеийнхнээсээ залуухан харагддаг. Гурван охиноо өөрийн “хатан ухаан”-аараа сургадаг тэрбээр манай папараци дуранд өртлөө.
Эдлэл хэрэглэл, өмсгөл зүүсгэлээрээ хэзээд бусдаас онцгойрч чаддаг түүнийг сайн зохиолчоос гадна сайн хань бүсгүй гэж ойр хавийнхан нь үнэлдэг юм билээ.