Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Дархан арьс ширний цогцолбор”-ын захирлыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт буруутгажээ
Папарацци

“Дархан арьс ширний цогцолбор”-ын захирлыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт буруутгажээ

Эрхэм админBy Эрхэм админ09/24/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын 60 хувийг гүйцэтгэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн захирлыг үндэслэлгүйгээр баривчилсан хэмээн эхнэр болон өмгөөлөгч нь уржигдар орой зарим цахим мэдээллийн хэрэгслийнхэнд ярилцлага өгсөн билээ. “Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил зогссон. Энд тус компанийн захирал Д.Энхбаярын буруу байхгүй хэмээн тэд өгүүлж байсан.
Гэвч тэдний ярьсан болон хууль сахиулах байгууллагынхны цагдан хорьсон үндэслэл нь өөр байгаа юм. Тодруулбал, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Даваацэрэнгийн Энхбаярыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн аж. 2019 онд дээрх төсөлд Хөгжлийн банкны хөрөнгөөс 18 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан юм байна.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа санаачилсан, цаасан дээр бичигдсэн ч бодит ажил болсон нь цөөн, “Сайншанд аж үйлдвэрийн парк”, Төмөр зам, “Майдар сити” зэрэг төслийн нэг болох “Арьс ширний цогцолбор парк”-ыг 2017 оноос хэрэгжүүлэхээр болж, “Дархан аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит ХХК байгуулагдсан. Улмаар төслийн нэгжийн захирлаар Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал албан тушаалыг хашиж байсан Д.Энхбаяр томилогдсон байдаг. Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 18 тэрбумын хөрөнгө оруулалт “Дархан арьс ширний цогцолбор”-ын төсөлдөө авсан байна.

Уг мөнгөнөөсөө Д.Энхбаяр нь өөртөө “Ланд круйзер-200” авснаас гадна бэр эгчийнхээ үүсгэн байгуулсан “Далай сан кредит” ББСБ-ын данс руу 700 саяын хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь нэмэгдүүлж, зээл олгон мөнгө хүүлж байсан хэрэгт буруутгагдаж буй аж. Түүгээр ч зогсохгүй төрсөн ахынхаа үүсгэн байгуулсан “Сопрэмакс” компанийн данс руу 2.1 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үйлдэлд ч хууль сахиулагчид шалгаж эхэлсэн юм билээ.

 

Төрийн, татварын төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэгчээр энэ мэтээр зориулалт бусаар зарцуулж, гарын салаагаараа урсгасан үйлдэл тогтоогдсон учраас хууль сахиулах байгууллагынхан прокурорын зөвшөөрөлтэйгөөр гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан бололтой.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.