Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»НХААГ-ын мэргэжилтэн хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр ханджээ
Папарацци

НХААГ-ын мэргэжилтэн хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр ханджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/28/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын мэргэжилтнүүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сард бусдаас хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдсон хүмүүс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр НПГ-т хүсэлт гаргасныг тус газрын хяналтын прокурор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. НХААГ-ын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Ариунсанаа нийслэлийн Замын хөгжлийн газраас энэ оны хоёрдугаар сарын 25-нд зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай, Хан-Уул дүүргийн нутаг, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талаас Б.Шаравын гудамж хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажилласан байна. Ингэж ажиллахдаа “Мега титан” гэх компанийг шалгаруулахаар санал өгч, тус компанийн замын инженер Б.Мишигдоржоос таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Боловсролын ерөнхий газрын Боловсролын сургалтын байгууллагын их засварын явцын гүйцэтгэл, санхүүжилт, судалгааны мэдээ тайлангийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн Л.Одхүүгээр дамжуулан хахууль авах саналаа “Мега титан” компанийнханд илэрхийлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон аж. Улмаар үеэл дүү Э.Оюутцэцэнгээр дамжуулан хахуулийн мөнгөө А.Ариунсанаа авсныг АТГ-ынхан тогтоосон гэнэ.
Харин Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Одхүү “Мега титан” компанийн авто замын инженер Б.Мишигдоржоос 13 сая төгрөг авсныхаа таван саяыг нь дээрх албан тушаалтанд энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Шинэ үе” сургуулийн гадаа дамжуулан өгсөн юм байна.
Прокурорын байгууллага энэ сарын 19-23-нд мөрдөн байцаалтын 2486 хэрэгт хяналт тавьж, 267-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.

 

Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154, өмчлөх эрхийн эсрэг 89, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, авлигын 12, амьд явах эрхийн эсрэг 11, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, хүрээлэн байгаа орчны эсрэг тав, мөнгө угаасан хоёр, татвар төлөхөөс зайлсхийсэн нэг хэрэг багтжээ.

 

Авлигын 12 хэргийн нэг нь дээрх НХААГ-ын албан тушаалтан холбогдсон үйлдэл бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маргааш хэлэлцэхээр товлоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.