Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой тохиож буй. Тэгвэл тус ойн баярын үеэр хөтлөгчийн гараагаа UBS телевизээс эхлүүлж байсан сэтгүүлч Ж.Анхбаяр, нэвтрүүлэгч Н.Ундрал нар МСНЭ-ийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан байна.
Н.Ундралын хувьд УИХ-ын гишүүн Н.Учралын төрсөн дүү бөгөөд МҮОНРТ-д сүүлийн таван жил ажиллаж буй
Харин Ж.Анхбаярын хувьд дөрвөн жилийн өмнө “Miss Universe Mongolia” шоуны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бөгөөд хэн хэн нь сэтгүүлзүйн салбарт 10 гаруй жил ажилласан.