Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Визний залилан эрчээ авчээ
Папарацци

Визний залилан эрчээ авчээ

Эрхэм админBy Эрхэм админ10/03/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана/цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз гэх мэт/” гэсэн хүмүүст ханддаг. Гэтэл “найдвартай” хэмээн амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг.

Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан хохирогчийн тоо нэмэгдэж байна. Түүнчлэн урьд нь залилах хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна.

Визний залилан буюу энэ төрлийн аргаар гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн арга нь улам нарийсч Монгол Улсаас гадаад улсад оршин суугаа Элчин сайд, Өргөмжит консулын гарын үсэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, зуучлуулагч болон виз гаргуулах хүсэлттэй иргэдтэй гадаадын иргэдийн нэрээр холбогдох, цахим хаяг, чат, гадны улсын утасны дугаараар холбоо барьж, бусдыг хуурдаг аж.

“Чадаж байгаа юманд аргагүй байхгүй” гэдэг шиг нэгэнт залилаад мөнгө авчихсан хүнийг яалтай билээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас “визний залилан” хэмээн нэр томьёо хууль хяналтынхны дунд хэрэглэгдэх болжээ.

Цагдаа, шүүхийн байгууллагуудаас энэ чиглэлийн анхааруулга, сэрэмжлүүлэг байнга гаргадаг ч иргэд хууртсаар. Эх орондоо байснаас харийн оронд очиж хар, бор ажил хийсэн нь дээр гэж үзсэн иргэдэд юуных нь бэлэн мөнгө байхав.

 

Байгаа хөрөнгөө барьцаанд тавьж, “Виз найдвартай гаргана” гэсэн нэгэнд ханддаг. Гэтэл “найдвартай” хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд хэдэн зуугаар тоологдоно.

Монгол нь Монголоо хуураад зогсохгүй харийнхантай нийлж элэг нэгтнүүдээ мэхэлдэг болсон. Тэр ч бүү хэл дурын нэгэн гадаадын иргэн эх оронд минь ирээд “Визийг чинь найдвартай гаргаж өгнө” хэмээн амлаж байгаад гадагшаа гарахын мөрөөсөл болсон хүмүүсийн халаасыг сэгсрээд явчихсан тохиолдол бий.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.