Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ж.Батзанданг цагдан хорьж, ахыг нь суллав
Папарацци

Ж.Батзанданг цагдан хорьж, ахыг нь суллав

Эрхэм админBy Эрхэм админ10/10/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

-Хөгжлийн банкнаас авсан зээл эхнэрийнх нь дансанд оржээ-

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг “Дарханы зам”-ын гэх хэрэгт шалгаж эхлээд улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан.

Ийнхүү албадан саатуулсан хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусаж байгаатай холбогдуулан НПГ-аас үргэлжлүүлэн цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм.

 

Гэвч Ж.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсанаар дээрх шүүх үргэлжлүүлэн хорих, эсэхийг өнөө, маргаашдаа хэлэлцэж шийдвэрлэхээр болов. Тэрбээр суллагдмагцаа твиттерт “Нуугаад байх хөрөнгө, бас мөнгө үгүй. Харин зээл болон байгаа хөрөнгөө хууль журмынх нь дагуу ХОМ-т тусгасаар ирсэн” хэмээн бичсэн юм.

Ж.Бат-Эрдэнийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Түүнийг ахыгаа өмөөрч, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх рүү дайрч давшилж байна гэж олон нийт үзэж байсан ч бодит байдал дээр өөр үйл баримтыг АТГ-ынхан нарийвчлан шалгаж тогтоосонтой холбоотой аж. Тодруулбал, “Хөгжлийн банкны” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд зээлдэгч “Капитал” банкны санхүүгийн баримтууд, тэндээс дамжуулан зээл авсан аж ахуйн нэгжүүдээр зээлийг нь төлүүлэх ажиллагаа эхлүүлээд байгаа юм. Энэ шалгалтаар “Капитал” банкныхан Хөгжлийн банкнаас 227.9 тэрбум төгрөг 92 аж ахуйн нэгж, байгууллагад дамжуулан зээлдүүлжээ.

 

Түүнээс 54 тэрбум төгрөгөө аж ахуйн нэгжүүд төлөөгүй бөгөөд тэдгээрийн дотор УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүйн авсан зээлүүд багтсан байна. Тэрбээр “Азийн бамбар” гэх компаниараа хоёр удаа 3-5.7, “Элит цамхаг” хэмээх компанийн нэрээр 3.9 тэрбум шахам гээд нийт 12.6 тэрбум гаруй төгрөгийн зээл “Капитал” банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас авчээ. Уг зээлийг нь нарийвчлан шалгахад Г.Аюулгүйн компанийн авсан зээлүүдээс тодорхой хэмжээний мөнгө Ж.Батзандангийн эхнэрийн эзэмшлийн данс руу орсон нь ил болсон аж. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэн гэрчээр мэдүүлэг авч эхэлсэнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан элдэв зүйл ярьж, өөрийнхөө гэр бүлийн холбогдсон үйлдлийг ахаараа халхавчлах оролдлого хийсэн бололтой.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.