Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Худалдаа, хөгжлийн банкны албан тушаалтан зээл гаргаад 45 саяыг нь хахуульд авчээ
Папарацци

Худалдаа, хөгжлийн банкны албан тушаалтан зээл гаргаад 45 саяыг нь хахуульд авчээ

Эрхэм админBy Эрхэм админ10/26/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид тэргүүтэй нөлөө бүхий албан тушаалтнуудыг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд нэлээд олон жилийн турш шалгаж буй.

Ажлын хэсгийн мөрдөгчид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн, Хөгжлийн банкнаас дээрх банкныхны авсан зээлийн гэх зэрэг хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсэн ч прокурорууд хавтаст хэрэгтэй танилцаад зайлшгүй шалгаж тогтоох зүйлс байна хэмээн буцааснаар нэмэлт ажиллагаа шинээр хийлгэж буй юм билээ.
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болон нөлөө бүхий удирдах албан тушаалтнуудаа хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаатай зэрэгцэн Худалдаа, хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нь бусдаас их хэмжээний хахууль авсан үйлдэлд холбогдсон байна. Тус банкны салбарын захирал Э.Мөнхбаатар гэх хүн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнаас хахууль авсныг АТГ-ын мөрдөгчид шалгаж тогтоожээ. Бидэнд олдсон мэдээллээр салбарын захирал Э.Мөнхбаатар Даниел гэх хүнд 1.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор холбогдох нэгжүүдээрээ батлуулсан аж. Улмаар түүнийхээ “шагналд” 45 сая төгрөгийг нь авсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ.

Уг хэргийг “Кевико” компанийнхны гаргасан гомдлын дагуу шалгаж тогтоон Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа аж. НПГ-аас уг хэрэгтэй хуулийн хугацаанд танилцаад яллах дүгнэлт бичиж, шүүхэд шилжүүлэх, эсэхийг шийдвэрлэх юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.