Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Элэгний хорт хавдрыг адууны хөх хомоолоор эдгээжээ
Зөвөлгөө

Элэгний хорт хавдрыг адууны хөх хомоолоор эдгээжээ

admin123Нийтэлсэн: admin12312/28/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Элэгний хорт хавдрыг адууны хөх хомоолоор эдгээжээ./ хээр 3 жил хэвтсэн хомоолыг ХӨХ ХОМООЛ гэж эмчилгээнд хэрэглэдэг гэх бөгөөд, япончууд хүртэл хэрэг болгон сураглаж авч явдаг гэнэ.
Бид эм нэртэй хор хэрэглэхээсээ өмнө туршаад үзэхэд гарзгүй болов уу/

Өвчтөн Болдыг Сэтгэц, мансуурал судлалын үндэсний төвийн Наркологийн IX тасгийн эрхлэгч, их эмч Энхцэцэг үзээд эмч нарын зөвлөгөөний хамтарсан шийдвэрээр эмчилгээгүй гэсэн шийдэлд хүрчээ. Эмчийн ёс зүйн талаас нь бодолцоод гэрийн эмчилгээнд гарахыг зөвлөжээ. Гагцхүү өвчтөн Болд нь хэзээний сэргэлэн, хөдөлгөөнтэй эр учир ээлжийн сувилагчийг шөнө дунд шүлэг нойрондоо дугжирч байхад нь өөрийнхөө өвчтний түүхийг (история) сэмхэн сугалж аваад судлаж амжсан төдийгүй өөрийнх нь өвчин элэгний хорт хавдар буюу рак болох нь тогтоогдсон тухай эмч нарын зөвлөгөөний протоколыг ч авч үзжээ. Маргааш өглөө нь түүнийг эмнэлгээс “хөөх” нь тодорхой болсныг нэгд нэгэнгүй мэдэж авчээ.

Өглөө нь эмчлэгч эмч нь,

– Болд гуай, та манайд 10 хоног хэвтлээ. Одоо боллоо. Гэрээрээ амарч, сувилуул! Харин дахин архи уусны хэрэггүй биз дээ. Ерөнхийдөө бие чинь тааруу байна шүү гэж зөвлөжээ.

– Миний онош ямар гарсан бэ? гэхэд,

– Элэгний хатуурал буюу цирроз гэж тайлбарлахад,

– Битгий худлаа яриад бай! Рак гэж Болд зөрүүдлээд болсон процессыг ний нуугүй ярьжээ. Хариуцлага алдсан жижүүрийн сувилагчид арга хэмжээ авна гэхэд Болд өмгөөлөн түүнийг арга хэмжээнд оруулахгүй байх талаар эмч нартай зөвшилцөөд,

– Нийгмийн дотор өөрийгөө зөв авч явж чадалгүй ийм аюулт өвчин туссан минь миний буруу гэсэн шийдвэрт хүрээд эмнэлгээс гарсан байна. Ах, дүүс нь өвчтөний өвчний нууцыг өөрт нь мэдэгдсэн эмч нарыг зэмлээд өнгөрчээ. Болд ерөөсөө дээд мэргэжилтэй, жүжигчин хүн учраас бие, сэтгэлийн асар их мэдрэмжтэй, үхлийг хүлээж үлхийж суусангүй. Эхлээд элэгний гэж алдаршсан Шагдарсүрэн эмчээс зөвлөгөө авч, мөн “20 жил үхээгүй явна” хэмээх ном бичсэн Ж.Жамсран хурандаатай хоёр удаа уулзаж өөрийнх нь туршлагыг яриулсан байна. Жамсран хурандаа,

– Чамд дахиад 40 жилийн нас байна гэж Болдыг зоригжуулжээ. Болд өөрийгөө Жамсран гуай шиг нүцгэлж шалдлаад, нохой дагуулж, буу үүрээд уул хадаар явж чадахгүй гэдгээ шууд мэдэв. Үхрийн цөөвтөр нүд олж ухаж идсэн боловч тэр нь санааны зоргоор олдох ч юм биш. Бас гахайн элэг, дэлүү сайн гэхээр нь тэжээвэр зэрлэг гахайн баахан элэг олж иджээ. Өөрөө дээрдэж буйг совингоор мэдэрч байлаа. Нөгөө эмчдээ эргээд үзүүлтэл эмчийн нүд орой дээрээ гарах шахам болж,

– Таны элэг илт сайжирч суларсан байна. Ялангуяа өнчин элэг чинь бараг эдгэрчихэж. Арай бид буруу оношлосон юм биш байгаа даа гэж хуйхаа маажжээ. Болд жүжигчин Хөвсгөлийн Их-Уул суманд танил өвгөнийдөө очиж зэрлэг гахайн элэг наймыг олж идээд дахин олдсонгүй. Харин танил өвгөн Самдан нь нэг өдөр тугалд яваад адууны хөх хомоолыг хормойлсоор ихэд баяртай гэртээ иржээ.

– Манай сумын Ногоон Дорлиг гэж архины лүү байдаг юм. Нэг мориор дөрвөн авдар архи аваад 15 хоног ганцаараа уугаад, сүүлдээ элэгний ком гэгч юм болоод ногоон дээрээ ногоон болоод цагаан даавуу нөмрөөд хэвтэж байхад нь хөнжлийнхөө цаанаас ногоон туяа тусаад байсан гэдэг. Өвөг эцэг нь “хүнд” Дашдаваа гэж ёстой хүнд суурьтай өвгөн байсан юм. Тэр л хойшоо харсан жалганд гурван жил болсон адууны хөх хомоол буцалгаж “Ногоон” Дорлигт өгөөд “Одоо зүв зүгээр. Бүүр, эхнэр авчихсан, хоёр хүүхэдтэй. Балгуушаа тааруулаад хүртчихдэг ёстой жаргаж яваа” гэж хуучилжээ.

Хоёр шуудай адууны хөх хомоол үүрсээр жүжигчин Болд Улаанбаатар хотод иржээ. Буцалгаад өдөрт нэг литр хомоолын ханд уудаг болов. Жил тойрон болсны дараа элэг нь бүрэн эдгэрч, хэвийн байдалд орж, гол роль өгсөнгүй туслах дүр өглөө гэж найруулагчдаа гомдол гаргажээ.
http://www.aravt.mn/content/20798/.htm

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
admin123

Холбоотой мэдээ

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.