Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нээлттэй сонсгол боллоо
Папарацци

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нээлттэй сонсгол боллоо

Эрхэм админBy Эрхэм админ07/05/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр (2022.07.04) Төрийн ордонд зохион байгууллаа.

 

 

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Нэр дэвшигчдийг олон нийтэд таниулах, мадээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох, Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулах эсэхийг олон нийтэд таниулах зорилготойг онцлов. Энэ нь нэг талдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж байгаа харуулах бол нөгөө талдаа шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тодотголоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Д.Ганбат нар Улсын дээд шүүхэд нэр дэвшигчдээс асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, гишүүд мэдлэг чадвартай, ажлын арвин туршлагатай, хамгийн чухал нь зөв ёс суртахуунтай хүн томилогдох ёстойг онцлоод шүүгчийн зүгээс шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийтгэлийн үр дүн, авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээний талаар байр суурийг тодруулж байлаа.

Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын зарыг нийтэд мэдээлж, холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулсан бөгөөд 18 хоногийн хугацаанд нэр дэвшигчдээс асуух асуулт, саналыг цахимаар болон шуудангаар авсан ба иргэдээс нэр дэвшигчидтэй холбогдуулан тусгайлсан асуулт ирээгүй бөгөөд  зургаан  иргэн оролцогчоор оролцохоо илэрхийлснээс өнөөдөр Б.Уянга, Э.Эрдэнэхишиг, Б.Төрболд нар нээлттэй сонсголд оролцон, нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдын танилцуулга:

 

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Дэмбэрэлийн Батбаатар 

 

 

1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй.

Yндэс угсаа: Халх, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсролын байдал:

-1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль,

-1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр,

-2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-1999-2000 онд “Хүчит шонхор” ХХК-д байцаагчаар,

-2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

-2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагчаар,

-2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаар,

-2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр,

-2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр,

-2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,

-2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

 

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нямдоогийн Баярмаа

 

 

1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй.

Yндэс угсаа: Халх, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсролын байдал:

-1984-1994 онд Хэнтий аймгийн Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургууль,

-1994-1998 онд МУИС-Хууль зүйн сургуульд эрх зүйч, бакалавр,

-1998-1999 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,

-2010-2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,

-2022 онд Япон Улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багшаар,

-2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөхөөр,

-2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр,

-2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульчаар,

-2014-2015 онд Монгол Улсын хөгжлийн банкны Хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар,

-2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

-2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.