Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Утааны асуудалд ИРГЭД БУРУУТАЙ гэв
Папарацци

Утааны асуудалд ИРГЭД БУРУУТАЙ гэв

Эрхэм админBy Эрхэм админ01/04/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүйтний улиралд агаарын бохирдол, утааны асуудал нийслэлчүүдийн хувьд хамгийн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарч тал бүрийн арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна.

Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой ХХК гурван жилийн өмнөөс “Сайжруулсан түлш”-ийг иргэдэд нийлүүлж буй. Эхний жил буюу 2019-2020 оны өвөл утааны асуудал намжсан ч, өнгөрсөн 2021-2022 онд дахин утааны асуудал газар авч, энэ жил бүр “утгаа алдаж” байна.

Иргэд утаанаас болж ханиад томуунаас эхлээд утааны харшил, астам, бронхит, ларангит зэргээр өвчилж, улмаар уушигны хорт хавдарт нэмэгдсэн талаар мэргэжлийн эмч нар хэлж буй.

 

Хоногийн 24 цагийн өдөр дундын гурван цагаас бусад цаг үед утаанд угаартахаар хэн ч ингэж өвдөх нь ойлгомжтой.

Төрөл бүрийн хорт хавдар үүсгэдэг PM10 тоосонцор хамгийн ихтэй улс орнуудыг Монгол Улс тэргүүлж байна.

Энэ үзүүлэлтээр нь Улаанбаатарыг дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч хот болохыг зарлалаа.

Яг энэ цаг үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “БНХАУ-аас хагас кокосжуулсан 400 орчим тн нүүрс оруулж ирэн нийслэлд туршиж байна” гэдгээ өөрийн амаараа хэлсэн. Ямар учраас ийнхүү иргэдээ туршилтын туулай болгосон нь сонирхолтой. Иргэдийнхээ эрүүл орчинд амьдрах эрхэнд халдаж буй хэрэг биш гэж үү?

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2017 онд утааны асуудалд нийслэлээс 670 тэрбум төгрөгийг төсөвлөж үрсэн гэх мэдээлэл бий. Гэтэл сүүлийн 5 жилд хэд төгрөг зөвхөн утааны асуудалд зарцуулсан нь тодорхойгүй.

Уг асуудлаар НДТГ-тай холбогдож тайлбар авах гэсэн боловч, хэн нь ХААЛТЫН ГЭРЭЭТ БУС хэвлэлийнхэнтэй холбогдохыг хүссэнгүй.


Өнөөх “Утааны эсрэг аав ээжүүд” группын админ гэдгээрээ дөрөөлж, Ерөнхийлөгчийн зөвлөх хүртлээ суга татагдсан гэх сэтгүүлч Ц.Пүрэвхүү “Албан тушаалаа өгчихсөн,хэлэх хүнд нь хэлчихсэн,арга хэмжээ авахгүй байхад би одоо өөр яалтай вэ” гээд сууж байна.

Байгаль орчны яам нь агаарын чанарын индекс гаргахаар өөр зүйл хийхгүй, утааны асуудалд нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл буруутай гэсэн тайлбар өгч байна.

Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд “Сайжруулсан түлш” нэртэй шахмал түлш нийлүүлдэг Тавантолгой компанийн зүгээс “Манай боловсруулж иргэдэд хүргэж байгаа нүүрсний 95 хувь нь боловсруулсан нүүрс, 5 хувь нь барьцалдуулагч бодис байгаа. Уг бодисыг БНХАУ болон дотоодоосоо нийлүүлдэг. Урдаас орж ирж байгаа барьцалдуулагч нь химийн орц найрлагагүй, эрдэнэ шишийн гурилнаас гаргаж авдаг органик бүтэцтэй. Дотоодынх ч мөн ялгаагүй шохойн чулуун агууламжтай хүний биед хоргүй. Өдөрт бид 3000-3500 тн нүүрсийг борлуулалтад гаргаж байгаа. Энэ нүүрсийг иргэд өөрсдөө буруу түлээд байна. Сайжруулсан зуух гэдэг “Өлзий”, “Хас” зуухнуудад түлвэл утаа гаргахгүй. Гэвч нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн 70 хувь нь энгийн зуухтай тул шууд утаагаа гаргаж, агаар орчныг бохирдуулахад нөлөөлж байна” гэв.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.