Урлагийн салбарт “театр Одноо” гэдгээрээ танигдсан жүжигчин бол Б.Одончимэг. Өдгөө 37 настай тэрбээр нэгэн хэсэг “Dona” нэрээр уран бүтээл хийхийг хүссэн ч амжилтад хүрээгүй. Гэвч мэр сэр дэлгэцийн уран бүтээлд тоглосоор байгаа.
Харин сүүлийн үе уран бүтээлээс илүүтэй хувь хүний хөгжил, боловсрол, сэтгэлзүйн асуудалдаа илүү анхаарах болсон гэнэ. Учир нь тэрбээр ганц бие ээж байх сонголтыг хийж, хоёр хүүгийнхээ ааваас салсан сурагтай.
Оюутан байхаасаа ханилсан хэмээн нөхрөө олны өмнө ил гаргадаггүй байсан тэрбээр үлдсэн амьдралаа өөрийнхөөрөө өнгөрүүлэхийг хүсч байгаа гэнэ шүү. Энэ ч утгаараа гадаад дотоод руу ганзага нийлдэг найзуудтайгаа амарч, зугаалж явах болжээ.