Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ганц Улсын цирк барьж чадахгүй Соёлын яамаар ч яах юм
Папарацци

Ганц Улсын цирк барьж чадахгүй Соёлын яамаар ч яах юм

Эрхэм админBy Эрхэм админ03/24/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ганц дуунд тэрбум төгрөг төсөвлөдөг Соёлын сайд Ч.Номинд Улсын цирк барих ухаан хүрэхгүй байгаа бололтой. Өнгөрсөн 2022 оны эхээр тэрбээр “Одоо байгаа Улсын циркийн барилга хувийн өмч болсон учраас ирэх оны төсөвт шинэ барилга барихаар ажиллаж байна” хэмээн хэлсэн ч, өнөөг хүртэл Улсын циркны өмчний гэх ганц тоосго тавьсангүй.

Бодвол, иргэдээ мартамхай, мангар тэнэгээр санаж, дээрх үгээр ам тагласан болоод орхисон биз.
Гэтэл өнөөдөр монголын циркчид өв соёлоо түгээхээр дэлхийн өнцөг булан бүрд тэнүүчилж яваа. Тэднийгээ Соёлын яамныхан бодохгүй, өрөвдөхгүй байгаа бололтой. Тэдгээр уран бүтээлчид болон тэдний хойчийг залгамжлагч уран бүтээлч, циркчдыг ч “төрүүлэх”-ээр зорихгүй байна. Соёлын яамны энэ үзэл санаа нь эх орныхоо эсрэг үйлдэл мэт.

Өдгөө  тоглолтын үеэр нэгэн цагт “монголын” гэх тодотголтой явсан циркийн хаан үзүүлбэр болох “агаарын нислэг” өдгөө монголын биш Казакстаны тодотголтой тоглож байна.

Жилээс жилд “монгол” гэх тодотголтой циркчин, циркийн үзүүлбэрүүд ховордож байгаа нь Соёлын яамны хариуцлагагүй байдал, хуучин циркийг хувийн өмч болгосон Асашёорюү Д.Дагвадоржийн увайгүй үйлдэлтэй холбоотой.

Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, “Аса” циркийг түрээсэлдэг байсан. Харамсалтай нь улсын цирк 2020 оны наймдугаар сараас бүрэн хэмжээний засвар орж, өнөөдрийг хүртэл ажиллахгүй хэвээр.

Тодруулбал, Төрийн өмчийн хорооны 2008 оны 00496 дугаартай “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ”-г “Аса консалтинг” компанид Улсын циркийг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр байгууллагын ѳмчлѳгч болгосон.
Засгийн газрын 2008 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монголын циркчдийн холбоонд:

• 2017 онд БСШУС-ын сайдын 2016 оны А/138 дугаар тушаалаар таван сая тѳгрѳг олгов.
• 2018 онд БСШУС-ын сайдын 2018 оны А/280 дугаар тушаалаар 10 сая тѳгрѳг олгов.
• 2019 онд БСШУС-ын сайдын 2019 оны А/247 дугаар тушаалаар 11 сая тѳгрѳг олгов.
• 2020 онд БСШУС-ын сайдын 2020 оны А/274 дугаар тушаалаар 12 сая тѳгрѳг олгов.
• 2021 онд Соёлын сайдын тушаалаар 15 сая тѳгрѳг олгож буй.

Энэ мөнгөөр циркчид гэр хороололд хувийн заал түрээсэлж, бэлтгэл сургуулилалт хийдэг гэнэ лээ.
Менежментийн хувьчлалд очсон цагаасаа циркийн барилга тойрсон хэл ам тасраагүй. Учир нь сүүлийн жилүүдэд циркийн урлагийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг хонжооны төлөөх бизнесийн байгууллага болсон нь олны шүүмжлэл дагуулсан.
Улсдаа ганц гэгддэг циркийн барилга балгас болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Төлөвлөгөө ёсоор 2021 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, үүдээ нээх ёстой байв.
Гэвч өнөөдөр цаасан дээр үлдсэн дээрх мөрнүүдээс өөр зүйл алга.
Аса аваргын хувьдаа авсан хуучин циркийн хувьд хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг. Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан.

Ер нь хувьчлагдсан циркийнхээ араас хэдэн жил зууралдахгүйгээр шинэ цирк бариад өгөх чадваргүй, чадалгүй Соёлын яамаар ч яах юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.