Соёлын сайд Ч.Номин яг одоо соёл урлагийн салбарынхантай уулзаж байна. Уулзалтын үеэр дуучин П.Баярмагнай “Сайд аа, нэг зүйл байна. Урлагийнхан бид 21 аймаг Улаанбаатар хотын төрийн наадмын нээлт хаалтад оролцохгүй гэдгээ илэрхийлээд жагсаж байгаа гэдгийг ойлгож байна уу?
Та сая жилийн дотор цалинг минь үе шаттайгаар нэмнэ гэж хэллээ. Үүнийг хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна. Бид наадам хүртэл ингэж жагсаж чадна. Бид нарын цалинг наадам болтол хамгийн багадаа 1 сая 500 мянган төгрөг болгохгүй бол ямар ч наадам болохгүй. Нээлт хаалтгүй наадам та нар өөрсдөө хийгээрэй. Номин сайд та өөрөө бүжгээ эхнээс нь сурч эхлээрэй гэж би хэлмээр байна. Та 700 мянган төгрөгөөр сар амьдраад үзээрэй. Аягүй бол та нэг л өдөр хоол иддэг байгаа даа ” гэв.