Цэцэг шиг ургаж дэлгэрч дэлбээлж байгаа таван охинтой, голомт залгах отгон хүүтэй дуучин Ану гоо сайхнаараа гоёмсог хөхөөрөө гайхуулж явна. Түүний хөх хиймэл үү, ориг уу гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байгаа бололтой. Дуучин бүсгүйг гоо сайхны хагалгаанд өөрийнхөө биеийг харамгүй зориулдаг гэж шүүмжилдэг. Бусдад биш өөртөө таалагдахын тулд гоо сайханд золиос байх хэрэгтэй гэж ярьдаг. Бүх юм нь хиймэл гэсэн тодотголтой бүсгүйн хоёр хөх яах аргагүй анхаарал татлаа. Жилийн өмнө нуган хүү төрүүлсэн бөгөөд хүүгээ хөхүүлээгүй бололтой. Харин бяцхан хүү нь хоёр хоногийн өмнө нэг нас хүрчээ. Дээрээ таван эгчтэй бага хүү нь аав ээжийнхээ, эгч нарынхаа гэрлүүгээ яарах шалтгаан болдог гэнэ шүү.