Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын Иргэнийнисэхийн үндэсний төв хэмээх шинэ нэгж бий болгонажиллаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. 2019 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Зам, тээврийн сайдын тушаалаар Иргэний нисэхийнүндэсний төв (ИНҮТ)-ийг байгуулсан бөгөөд эл нэгж ньхууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, агаарын навигац болон нисэх буудлуудын үйлчилгээүзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэхчиг үүрэгтэй аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутагдэвсгэрт болон агаарын зайд нислэгийн аюулгүйажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангасан, дэлхийн тэргүүлэх жишигт нийцсэн, эдийн засгийн үрашигтай агаарын навигац, нисэх буудлын үйлчилгээүзүүлэхэд оршино хэмээн тус төвийнхөн зорилгоотодорхойлсон байдаг.
ИНЕГ-ын даргын шуудудирдлагад үйл ажиллагаа явуулж, агаарын тээврийнкомпаниуд, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгчбайгууллагууд болон иргэдэд үйлчилдэг юм. Энэбайгууллагын 2022 оны санхүүгийн тайланд Үндэснийаудитын газраас хийсэн аудитын тайлангаа өнгөрсөнгуравдугаар сард хүргүүлжээ. Энэ тайлангаас үзэхэдН.Батсайхан даргатай ИНҮТ гэх байгууллага багагүйхэмжээний алдагдалтай ажиллаж буй бололтой. Тоймлон зарим дүгнэлтийг уншигчдадаа хүргэе.
ИНЕГ-ын өнөөгийн дарга ажилгүй байсанхугацааны мөнгөө авч чадсан уу
ИНҮТ-д хийсэн аудитын тайлангаар тус байгууллагадхүний нөөцийн тогтворгүй байдал бий болсон байж. 2016-2021 онд ИНЕГ, түүний харьяалах бүтэц болохИНҮТ-өөс ажлаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн 37 хүн шүүхэд гомдол гаргаж 823.3 сая төгрөггаргуулахаар болжээ. 2022 онд мөн ийм байдлаар 25 иргэн шүүхэд хандаж, ажилгүй байх хугацааны цалин327.8 саяыг ИНҮТ-өөс нөхөн авахаар шийдвэргаргуулсан гэнэ. Ийнхүү 62 хүний ажилгүй байсанхугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийндаатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэрийг шүүхгаргасан ч ИНЕГ, ИНҮТ-ийнхөн ердөө зургаахан хүнд215.4 сая төгрөг нөхөн олгосон байх юм. Хүмүүсийгажлаас халах шийдвэр гаргасан буруутай албантушаалтнуудад ИНЕГ-ын харьяа албадаас нь хандан259 сая төгрөг төлүүлэх шаардлага хүргүүлсэн ч 8.9 саяыг л барагдуулсан нь дарга “сэтэр” зүүж байсанэрхмүүд хуулийг үл ойшоож буйн илрэл гэлтэй.
2016-2021 онд ажлаасаа үндэслэлгүй халагдсанхэмээн шүүхэд хандсан 37 хүний дотор өнөөгийнИНЕГ-ын даргаар ажиллаж буй Ч.Мөнхтуяа ч багтажбайгаа юм. Тэрбээр 2015 оноос ИНЕГ-ын Агаарынтээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтынажиллагааны газрын даргаар ажиллаж байж. “2016 ондЛ.Бямбасүрэнгийн хууль бус тушаалаар ажлаасаахалагдсан тул буцааж ажилдаа томилуулж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1-3 дугаарсарын дундаж цалингийн нөхөн олговорт 8.5 сая, 2016 оны үр дүнгээр олгосон урамшуулал 500 000 болоннийгмийн, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ИНЕГ-т даалгаж өгнө үү” гэж Хан-Уулдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэднэхэмжлэл гаргаж байсан аж. Анхан шатны шүүхтэдний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, ИНЕГ-ынөнөөгийн дарга Ч.Мөнхтуяад 53.3 сая төгрөг гаргуулжолгохыг ИНЕГ-т даалгаж байсан юм. Харин ИНЕГ, ЗТХЯ-ныхан болохоор “Ч.Мөнхтуяа ажлаас халагдаадудалгүй тус яаманд ахлах мэргэжилтнээр ажиллахболсон. Шүүхээр 53 сая төгрөг нэхэмжилж авсан болёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл” хэмээцгээж байсан. Юутай ч Ч.Мөнхтуяа ийнхүү шүүхээр маргалдаж байххоорондоо ЗТХЯ-нд ажиллаад зогсохгүй ИНЕГ-тайгаа2019 оны тавдугаар сарын 31-нд 47/19 дугаартайэвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд ИНЕГ-ынзардлаар нисэхийн салбарт шаардлагагүй мэргэжлээрАНУ-д сурч байгаа Б.Золбоо гэдэг хүүхдийнхээ төлбөртнөхөж олгох 2386 ам.долларыг Ч.Мөнхтуяа авахаартохиролцсон байх юм. Манай сонин 2023 онытавдугаар сарын 24-ний №101 (7660) дугаартаа “Ашигсонирхлын зөрчил ихтэй ИНЕГ-ын даргыг “шүүрдье” гарчигтай нийтлэлээрээ хүүхэд нь ИНЕГ-аас 195.7 саятөгрөг гаргуулан иргэний нисэхийн салбартшаардлагагүй мэргэжлээр суралцсан ч гэрээний үүргээбиелүүлээгүй талаар нь уншигчдадаа хүргэж байсанбилээ.
Шинэ нисэх буудлын зээл 2025 оноос улсынтөсөвт хүндрэл учруулах эрсдэлтэй
Японы Засгийн газрын зээлээр Төв аймгийн нутаг дахьХөшгийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэхбуудал барьж, ашиглалтад оруулсан билээ. Тус нисэхбуудлын менежментийг 2019 онд “Нью Улаанбаатаринтернэйшнл эйрпорт” ХХК-д концессын гэрээгээршилжүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтынгазрын 2019 оны 382 дугаар тогтоолоор 1.2 их наядтөгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг ИНЕГ-ын балансадбүртгүүлжээ. Ингэснээр ИНҮТ-ийн орлогоос дээрххэмжээний хөрөнгөд ногдох 21.3 тэрбум төгрөгийн үлхөдлөх хөрөнгийн татварыг төлж барагдуулсан аж. Энэнь хууль, холбогдох журамтай нийцэхгүйгээс ИНҮТ алдагдалтай ажилласан гэж харагдахаар буй юм. Тодруулбал, Үндэсний хөгжлийн газар, ЗТХЯ-ныИргэний агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийгзохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа багтсан, өнөөгийн ИНЕГ-ын даргын үүргийг гүйцэтгэгчЧ.Мөнхтуяа тэргүүтэй хүмүүс ТУЗ-д нь байдаг “НьюУлаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн хоорондконцессын гэрээ байгуулсан билээ. Уг байгуулсангэрээндээ “Концесс эзэмшигч нь хууль тогтоомжийндагуу татвар төлөх үүрэгтэй” гэж заасан атлаа ИНҮТ-өөс үл хөдлөх хөрөнгийн татвараа төлүүлсэн нь хуультогтоомж, гэрээний заалттай нийцэхгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй төрийн 100 хувийн өмчийнхөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “НьюУлаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 49 хувийгЗасгийн газрын эрх бүхий этгээд эзэмшдэг атал жилийнэцсийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийнэтгээдийг концессын гэрээг үндэслэн эл компанийнТУЗ-ийнхөн сонгон шалгаруулдаг явдал ч хуульднийцэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Төрийн болонорон нутгийн өмчийн тухай хуулийн “Төрийн болонорон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийнөмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийнсанхүүгийн тайлангаа дараа жилийн хоёрдугаар сарын15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэнэ”, “Төрийн өмчит болон төрийн өмчийноролцоотой хуулийн этгээд аудитын дүгнэлт гарснаасхойш долоо хоногийн дотор тайлангаа аудитындүгнэлтийн хамт төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааныбайгууллагад хүргүүлнэ” гэх заалтыг зөрчсөн үйлдэлболж. Энэ компанийн ТУЗ-д ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, дээрхЧ.Мөнхтуяа нар багтсан байдаг. Эл албан тушаалтнуудажлаа хуулийн дагуу хийж чадаж буй, эсэх ньэргэлзээтэй. Учир нь 2022 оны аудитын тайланд“Төрийн зүгээс өөрийн хөрөнгийн ашиглалт, үр дүндхэрэгжүүлэх хяналтыг сулруулж байна” гэж дүгнэснийгүзвэл тэдний ажил хангалтгүй мэт.
Монгол Улсын Засгийн газар Японы олон улсынхамтын ажиллагааны байгууллагатай 2015 онд хийсэнгэрээний дагуу тус нисэх буудал барих зээлийн эргэнтөлөлт 2025 оноос эхэлж, 2054 онд дуусахтөлөвлөгөөтэй. Гэтэл зээл төлөх эх үүсвэрийг нисэхбуудлын үйл ажиллагааны ашиг орлогоос төлөхзохицуулалтыг менежментийн гэрээнд тусгаагүй, өмчлөгч, ашиглагч аль аль тал нь үүрэг хүлээгээгүйучраас 2025 оноос улсын төсвийн орлогоос зээлийг ньтөлж төсөвт ачаалал, хүндрэл учрах эрсдэлтэй байгаааж. Тиймээс Үндэсний аудитын газраас концессынгэрээнд өөрчлөлт оруулж, төсөвт учруулж болзошгүйэрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгсөнбайна.
Эдгээрээс гадна “Нью Улаанбаатар интернэйшнлэйрпорт” ХХК-ийн ашиглаж буй үндсэн хөрөнгийнэлэгдлийн зардлыг концессын гэрээнд зааснаар Эдийнзасгийн хөгжлийн яаманд төлөх ёстой болсон ньхөрөнгө өмчлөгч ИНЕГ өндөр алдагдал хүлээхэрсдэлтэйг ч аудитын дүгнэлтэд тодорхой тусгажээ. Түүнчлэн шинэ нисэх буудлын хөрөнгийг ИНЕГ-ынөмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байтал Газрын тусгайүйлчилгээ, шатахуун хангалтын алба нь сар бүр “НьюУлаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-д 17.5, жилд210.2 сая төгрөг түрээсийн төлбөрт төлж байгаа юм. Төрийн өмчит байгууллага өөрийнхөө өмчийгашигласны төлөө концессын гэрээ эзэмшигчид төлбөртөлж буй нь хачирхалтай. Энэ мэт асуудлыг ИНЕГ-ындарга, дээрх компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Мөнхтуяашийдвэрлэхгүй байгааг хэрхэн ойлгох вэ.
Авиа компаниуд төлбөрөө төлөөгүй зэргээс 8.7 тэрбумын авлага үүсжээ
ИНҮТ 8.7 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж. Үүний1.1 тэрбум гаруй нь МИАТ, 1.8 тэрбум нь“Аэромонголиа”, 4.2 тэрбум нь “Хүннү-Эйр” компанитайхолбоотой юм байна. МАК компанийг үүсгэн байгуулагчБ.Нямтайширын эзэмшлийн “Хүннү-Эйр” компанихамгийн их төлбөртэй, түүнийгээ “луу унжиж” байгаабол, түүний дараа “Моннис” ХХК-ийн хөрөнгөоруулалттай “Аэромонголиа”-гийнхан шил дарж байна. Газрын үйлчилгээ, холбоо навигац, аэродромын үйлажиллагааны төлбөрт тогтсон тарифаар мөнгө өгөхёстой атал төлөөгүйгээс ийм авлага үүссэн аж. Дээрдурдсан авиа компаниуд төлбөрөө төлөхгүй байгаагаасагаарын навигацын болон нисэх буудлуудынүйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахсанхүүгийн эх үүсвэр бүрдэхэд сөргөөр нөлөөлж байнагэж аудитын байгууллага дүгнэв.
Төрийн өмчит МИАТ компани ИНЕГ-т төлөх төлбөртэйхолбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн юм билээ. Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны 370 дугаар тогтоолоор МИАТ ТӨХК-ийн агаарыннавигац, хөөрөлт, карго, хүзүүвч болон бусадүйлчилгээний нийт 9.2 тэрбум гаруй төгрөгийн өртөлбөрийг 2021 оны эцэст чөлөөлсөн аж. Гэвч тухайнүеийн ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчС.Мөнхнасан Засгийн газрын тогтоолыг цаг тухайд ньхэрэгжүүлээгүй гэнэ. Энэ талаар ҮАГ-ын аудитынтайланд “ИНЕГ-ын дарга хууль тогтоомж болонхолбогдох бусад дүрэм, журмаар олгосон эрхийнхүрээнд тушаал гаргана” гэж заасан байдаг. ГэтэлЗасгийн газрын тогтоолыг тухай бүрт ньшийдвэрлээгүй, түүнийг дагасан шийдвэрийг нөхөнгаргахгүй байх, өндөр дүнтэй ажил, гүйлгээг эрх бүхийэтгээдийн дүгнэлт гарсны дараа данс бүртгэлд тусгажбайх”-ыг зөвлөжээ. Засгийн газраас ийнхүү МИАТ-ийнтөлбөрийг хөнгөлсний дараа 2022 онд 1.1 тэрбумынавлага үүссэн бололтой гэх мэдээллийг эх сурвалжуудхэлж байна.

