Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдын үндсэн цалин нэмэгдээгүй, захирал Л.Наранбаатар харагддаггүй гэв
Папарацци

“Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдын үндсэн цалин нэмэгдээгүй, захирал Л.Наранбаатар харагддаггүй гэв

Эрхэм админBy Эрхэм админ07/06/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосон тогтоол баталсан. Ингэснээр тус үйлдвэр төрийн мэдэлд шилжин ирсэн. Тэгвэл Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирлаар эдийн засагч Л.Наранбаатарыг томилсон.

 

Уг үйлдвэрийн захирлаар томилогдоод жил гаруйн хугацаанд Л.Наранбаатар юу хийв гэдэг нь ихээхэн анхаарал татна. Хэл амтай, хэлэлцээ яриатай 2022-оны хүнд хэцүү үеийг хамт давж ирсэн үйлдвэрийн удирдлагуудыг самарч дууссан талаар тухайн үйлдвэрт ажиллаж байсан удирдлагууд ярьсан. Ажилдаа өдрийн од шиг үзэгддэг Л.Наранбаатар нь өөрийн гэх тодотголтой хүмүүсээр, өөрөөр хэлбэл найз нөхөд, ах дүү Дарханы ИТХ-ын гишүүд болон иргэдээр үйлдвэрийн захиргааг дүүргэж, олон жил тогтвор суурьшилтай энэ үйлдвэрийнхээ хоёр дахь үе нь болж ээж аавынхаа үргэлжлэл болж ажиллаж байсан ажилчдыг үзэл бодлоо илэрхийлснээс болж халсан байдаг. Төрийн албыг төрлийн алба болгож, дур зоргоороо аашилж байна гэдгийг эргэн тойрныхон болон эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тодруулбал, Хөтөлийн цeмeнт шохойн үйлдвэрийн дарга асан Х.Угтахбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Л.Наранбаатар дарга 10 сая, бусад газрын дарга нар тухайлбал Наранбаатарын найзууд 8 сая төгрөгийн цалинтай байхад үйлдвэрийн ажилчдын үндсэн цалин сая хүрэхгүй байна. Л.Наранбаатар захирал ярихдаа ямар ч байгууллагад аль ч салбарт цалингийн шатлал гэж бий. Ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн, Гүйцэтгэх болон удирдлагууд өндөр цалинтай байх нь зүй ёсных бараг зөв ухааны юм ярьсан. Харин үндсэн цалин огт нэмэгдээгүй, нэмэгдэл урамшууллыг үндсэн цалин гэж ойлгуулсан байгаа юм.

Хэдий ажилчид нь хувьд байхаас илүүтэй цалин нэмэгдсэн гэхдээ шальтай биш, бидний авч байгаа цалин анхан шатны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үнэн гэх ажилчид ч байсан юм.

Мөн түүнчлэн захирал Л.Наранбаатар нь доод шатныхаа ажилчидтайгаа нүүр тулж уулздаггүй, ажлыг нь үзэж хардаггүй хэрнээ олон нийт хэвлэлийнхэнд өөр зүйл ярьдаг юм байна. Тухайн үйлдвэр дээр ажиллаад явж байхад хэд хэдэн ажилчдаас нь энэ талаар асуухад “Бидний ажилд оролцдоггүй, бараа нь харагддаггүй шдээ” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Цементийн үйлдвэрийн дарга асан Х.Угтахбаяр “Л.Наранбаатар түрүү жилийн алдааг давтаад байна. Бид өмнөх жилийн алдааг давтахгүйн тул одоо хийж байгаа засварын ажлыг 2022.11-сард 2023-оны бизнес төлөвлөгөө батлахдаа 2023.02.25-ны өдөр Чулуунцар үйлдвэрээ ажиллуулаад 2023.03.01-2023.04.15-хүртэл чулуунцраа үйлдвэрлэж нөөцлөөд 2023.04.15-с Цементийн үйлдвэрээ ажиллуулаад 2023.04.15-.2023.05.20 ныг гэхэд Чулуунцар үйлдвэрийн засвар бүрэн дуусч ид сезоны саруудад үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулах байлаа. Гэтэл тэд өмнөх удирдлагуудын гаргасан график төлөвлөгөөгөөр яваагүй Чулуунцар үйлдвэрийн зуухны тоосгыг 2см болтол хүчээр явуулж зуухны гадна температурыг 405 градус хүргэсэн уг нь 360 градус хүрсэн тохиолдолд зогсоох ёстой байдаг боловч зуухыг зогсоовол цагдаа шүүх тагнуулд та нарыг мэдэгдэнэ гэж Наранбатарын найз Буян өлзий нь инженер техникийн ажилчдад албан майл бичсэн байдаг. Эд ажил өрнөж бужигнаж байх саруудад үйлдвэрийг хоёр сар гаруй хугацаанд зогсоож байгаа нь харамсалтай эцэст нь ажилчид л хохирч байна 2023.06.17-2023.08.20-ныг хүртэл засварын ажил нэрийдлээр үйл ажиллагааг нь зогсоочихсон. Түрүү жил төр аваад ажлын хүндийг бид Наранбаатартай хамт  галыг үүрээд явсан. Бид энэ үйлдвэртээ 9-10-н жил ажилласан хүмүүс. Гэвч элдэв шалтгаан гаргаж ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлж эхэлсэн. Бид хэд хэдэн шалтгаанаас болж захирлын багынхантай үл ойлголцсон.

1/ Үндсэн баялаг бүтээгч операторуудын орон тоог цомхотгоод эхэлсэн мэдээж үйлдвэрийн дарга нар ажилчдынхаа эрх ашгийн талд бат зогсож эсэргүүцсэн.

2/ Үнэтэй сэлбэг материалыг үйлдвэрийн болон хэлтсийн дарга нар хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн Үйлдвэрийн дарга нар үнэтэй сэлбэг аваад байх юм бол бид өртгөө хэмнэж чадахгүй өртгөө хэмнэж чадахгүй бол ажилчдадаа урамшуулал олгох боломжгүй болно

3/ операторуудын цомтгосон орон тоог нь захиргаан дээр нэмж захиргааны бүтцийг хэт их данхайлгаж ямар ашиггүй орон тоонуудыг бий болгож дээрх дурьдсан хүмүүсийг ажлын байраар хангасан

Уг нь орон тоог цөөлөхгүй, данхайлгахгүй ажил гэсэн үүргийг дээрээс өгсөн. Гэтэл Л.Наранбаатар тэгээгүй юмаа. Мөн Үйлдвэрийн дарга, хэлтсийн дарга нар Аудитын дүгнэлттэй холбоотой асуудалд хариуцлага тооц гэсэн шаардлага хүргүүлсэн. Гэвч бидний эсрэг хар пиар хийж, ажил хаялт зарласан гэх буруу мэдээллийг нийтэд түгээсэн мөн Шүүр ажиллагаанд хүрээнд хоёр хүний нэр холбогдсон Шуурхай удирдлагын дарга Х.Угтахбаяр бие болон ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Баттулга нар. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн бүх дарга нарыг хамрагдсан юм шиг л яриад байгаа үнэндээ бусад дарга нарыг үзэл бодлоо илэрхийлсний төлөө зөрчил үүсгэж ёс зүйн хороогоор оруулж халсан юм. Яг шударгаар манай үйлдвэрт шүүр ажиллагаа явсан Наранбаатарын авчирсан хүмүүсээс ганц ч хүн үлдэхгүй.

Тэгвэл ажилчдын ярьж байгаа зүйл, Л.Наранбаатар даргын ярьж байгаа зүйлс тэнгэр газар шиг зөрүүтэй харагдана. Дарга нь ажилдаа бараг үзэгддэггүй. Хааяа нэг ирэхээрээ ажил хэвийн явагдаж байгаа, ийм байна тийм байна гэсэн худлаа мэдээллийг өгч, лайв хийдэг. Гэтэл ачир дээрээ тийм биш байна. Үйл ажиллагаа нь доголдсон. Өндөр үнэтэй сэлбэгийн материал, удирдлагуудын зардал мөн тэвчиж болох өчнөөн зардлууд танаад ирвэл ажилчдынхаа цалинг 20 битгий хэл 50 хувиар нэмэх боломж байжээ. Үргүй зардал их гаргаж байна. Гэвч Л.Наранбаатар захирал тэгэхийг хүсээгүй бололтой. Өөрт ашигтай байдлаар бүхнийг хийж шийдэж байгаа нь ажилчдад нь болон ажлаасаа халагдсан хүмүүст таалагдахгүй байгаа учир түүний энэ байдлыг олон нийтэд илчилж, холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцохыг шаардаж шахаж байгаа юм.

 

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.