
Тодруулбал, Хөтөлийн цeмeнт шохойн үйлдвэрийн дарга асан Х.Угтахбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Л.Наранбаатар дарга 10 сая, бусад газрын дарга нар тухайлбал Наранбаатарын найзууд 8 сая төгрөгийн цалинтай байхад үйлдвэрийн ажилчдын үндсэн цалин сая хүрэхгүй байна. Л.Наранбаатар захирал ярихдаа ямар ч байгууллагад аль ч салбарт цалингийн шатлал гэж бий. Ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн, Гүйцэтгэх болон удирдлагууд өндөр цалинтай байх нь зүй ёсных бараг зөв ухааны юм ярьсан. Харин үндсэн цалин огт нэмэгдээгүй, нэмэгдэл урамшууллыг үндсэн цалин гэж ойлгуулсан байгаа юм.
Хэдий ажилчид нь хувьд байхаас илүүтэй цалин нэмэгдсэн гэхдээ шальтай биш, бидний авч байгаа цалин анхан шатны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үнэн гэх ажилчид ч байсан юм.
Мөн түүнчлэн захирал Л.Наранбаатар нь доод шатныхаа ажилчидтайгаа нүүр тулж уулздаггүй, ажлыг нь үзэж хардаггүй хэрнээ олон нийт хэвлэлийнхэнд өөр зүйл ярьдаг юм байна. Тухайн үйлдвэр дээр ажиллаад явж байхад хэд хэдэн ажилчдаас нь энэ талаар асуухад “Бидний ажилд оролцдоггүй, бараа нь харагддаггүй шдээ” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Цементийн үйлдвэрийн дарга асан Х.Угтахбаяр “Л.Наранбаатар түрүү жилийн алдааг давтаад байна. Бид өмнөх жилийн алдааг давтахгүйн тул одоо хийж байгаа засварын ажлыг 2022.11-сард 2023-оны бизнес төлөвлөгөө батлахдаа 2023.02.25-ны өдөр Чулуунцар үйлдвэрээ ажиллуулаад 2023.03.01-2023.04.15-хүртэл чулуунцраа үйлдвэрлэж нөөцлөөд 2023.04.15-с Цементийн үйлдвэрээ ажиллуулаад 2023.04.15-.2023.05.20 ныг гэхэд Чулуунцар үйлдвэрийн засвар бүрэн дуусч ид сезоны саруудад үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулах байлаа. Гэтэл тэд өмнөх удирдлагуудын гаргасан график төлөвлөгөөгөөр яваагүй Чулуунцар үйлдвэрийн зуухны тоосгыг 2см болтол хүчээр явуулж зуухны гадна температурыг 405 градус хүргэсэн уг нь 360 градус хүрсэн тохиолдолд зогсоох ёстой байдаг боловч зуухыг зогсоовол цагдаа шүүх тагнуулд та нарыг мэдэгдэнэ гэж Наранбатарын найз Буян өлзий нь инженер техникийн ажилчдад албан майл бичсэн байдаг. Эд ажил өрнөж бужигнаж байх саруудад үйлдвэрийг хоёр сар гаруй хугацаанд зогсоож байгаа нь харамсалтай эцэст нь ажилчид л хохирч байна 2023.06.17-2023.08.20-ныг хүртэл засварын ажил нэрийдлээр үйл ажиллагааг нь зогсоочихсон. Түрүү жил төр аваад ажлын хүндийг бид Наранбаатартай хамт галыг үүрээд явсан. Бид энэ үйлдвэртээ 9-10-н жил ажилласан хүмүүс. Гэвч элдэв шалтгаан гаргаж ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлж эхэлсэн. Бид хэд хэдэн шалтгаанаас болж захирлын багынхантай үл ойлголцсон.
1/ Үндсэн баялаг бүтээгч операторуудын орон тоог цомхотгоод эхэлсэн мэдээж үйлдвэрийн дарга нар ажилчдынхаа эрх ашгийн талд бат зогсож эсэргүүцсэн.
2/ Үнэтэй сэлбэг материалыг үйлдвэрийн болон хэлтсийн дарга нар хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн Үйлдвэрийн дарга нар үнэтэй сэлбэг аваад байх юм бол бид өртгөө хэмнэж чадахгүй өртгөө хэмнэж чадахгүй бол ажилчдадаа урамшуулал олгох боломжгүй болно
3/ операторуудын цомтгосон орон тоог нь захиргаан дээр нэмж захиргааны бүтцийг хэт их данхайлгаж ямар ашиггүй орон тоонуудыг бий болгож дээрх дурьдсан хүмүүсийг ажлын байраар хангасан
Уг нь орон тоог цөөлөхгүй, данхайлгахгүй ажил гэсэн үүргийг дээрээс өгсөн. Гэтэл Л.Наранбаатар тэгээгүй юмаа. Мөн Үйлдвэрийн дарга, хэлтсийн дарга нар Аудитын дүгнэлттэй холбоотой асуудалд хариуцлага тооц гэсэн шаардлага хүргүүлсэн. Гэвч бидний эсрэг хар пиар хийж, ажил хаялт зарласан гэх буруу мэдээллийг нийтэд түгээсэн мөн Шүүр ажиллагаанд хүрээнд хоёр хүний нэр холбогдсон Шуурхай удирдлагын дарга Х.Угтахбаяр бие болон ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Баттулга нар. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн бүх дарга нарыг хамрагдсан юм шиг л яриад байгаа үнэндээ бусад дарга нарыг үзэл бодлоо илэрхийлсний төлөө зөрчил үүсгэж ёс зүйн хороогоор оруулж халсан юм. Яг шударгаар манай үйлдвэрт шүүр ажиллагаа явсан Наранбаатарын авчирсан хүмүүсээс ганц ч хүн үлдэхгүй.
Тэгвэл ажилчдын ярьж байгаа зүйл, Л.Наранбаатар даргын ярьж байгаа зүйлс тэнгэр газар шиг зөрүүтэй харагдана. Дарга нь ажилдаа бараг үзэгддэггүй. Хааяа нэг ирэхээрээ ажил хэвийн явагдаж байгаа, ийм байна тийм байна гэсэн худлаа мэдээллийг өгч, лайв хийдэг. Гэтэл ачир дээрээ тийм биш байна. Үйл ажиллагаа нь доголдсон. Өндөр үнэтэй сэлбэгийн материал, удирдлагуудын зардал мөн тэвчиж болох өчнөөн зардлууд танаад ирвэл ажилчдынхаа цалинг 20 битгий хэл 50 хувиар нэмэх боломж байжээ. Үргүй зардал их гаргаж байна. Гэвч Л.Наранбаатар захирал тэгэхийг хүсээгүй бололтой. Өөрт ашигтай байдлаар бүхнийг хийж шийдэж байгаа нь ажилчдад нь болон ажлаасаа халагдсан хүмүүст таалагдахгүй байгаа учир түүний энэ байдлыг олон нийтэд илчилж, холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцохыг шаардаж шахаж байгаа юм.