Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж, түүнийг гэм буруутайд тооцжээ. Шүүх хурлаар прокурор гэм буруугийн дүгнэлтээ уншиж танилцуулсан юм. Харин өнөөдөр шийтгэх тогтоолыг танилцуулна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр руу өчигдөр 15.10 цагийн үед дадлагын оюутан Г.Б шүүгчийн туслах О-тэй уулзахаар орохдоо Jagermeister, Rosso noblle зэрэг согтууруулах ундаа тус бүр нэг, Bickford, Redbull, Kowar, Rice back зэрэг ундааг нэвтрүүлэх гэж байгаад жагсагчид, цагдаагийн байгууллагын алба хаагчдад саатуулагдсан юм.
Дадлагажигч оюутан Г.Б-гаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн ямар зорилгоор дээрх хориглосон эд зүйлийг авч орох гэснийг тодруулж байгааг цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Дээрх шүүгчийн туслах О нь Ц.Хулан нарт холбогдох хэргийг хэлэлцэж байгаа шүүгч нарын туслах биш агаад шүүгч нь ээлжийн амралттай байгаа гэнэ. Энэ үед дадлагажигч оюутан нь О-д “бэлэг” өгөх гэж байсан бололтой.