Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ЗАВХАН АЙМАГТ ОН ГАРСНААС ХОЙШ 32000 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
Папарацци

ЗАВХАН АЙМАГТ ОН ГАРСНААС ХОЙШ 32000 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ07/27/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс Завхан аймагт ажиллаж, салбарын төлөөллүүдтэй уулзалт хийв. Тус аймагт БОАЖЯ-ны харъяа 7 газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Хяргас-Завхан гол болон Идэр голын сав газрын захиргаа, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газарт нийт 100 гаруй албан хаагч ажиллаж байна.
Засагт ханы суурин дээр 1923 онд байгуулагдаж, түүхт 100 жилийн ойг тэмдэглэж буй Завхан аймаг нь далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог ба 24 сум, 113 багт 72000 хүн амьдарч байна. Аймгийн хэмжээнд 1220 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгал, 800 гаруй булаг шанд, 40 гаруй рашаан, 340 гаруй гол горхи, 230 гаруй нуур тойромтой, ховор ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг бөгөөд байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор Улсын тусгай хамгаалалттай 3 газар ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газрууд нь Завхан аймгийн аяллын гол чиглэл, маршрутад багтдаг бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр нийт 81 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 4 зочид буудал, 33 дэн буудал, 21 жуулчны бааз, 6 рашаан сувилал ажиллаж байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар Завхан аймагт 20000 дотоод, 12000 гадаад жуулчин нийт 32000 гаруй жуулчин иржээ. Эдгээр жуулчид Отгонтэнгэр хайрхан, Улаагчины хар нуур, Мухартын гол, Сэнжит хад, Баян нуур, Бор хярын элс, Дааган дэлийн буган чулуун хөшөө, Ямаан усны Хүннүгийн үеийн язгууртны дурсгалт газар, Улаан хаалга, Отгонтэнгэрийн рашаан сувиллуудад зочилж байна.
Түүнчлэн 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар салбарын албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэж, нийгмийн байдал нэг шат ахиж, мөн Тусгай хамгаалалттай газар нутагт орох хураамжийн үнэ нэмэгдсэнээр байгаль хамгаалагчдад урамшуулал олгох тогтолцоо бүрдсэн юм. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Цалин нэмэгдэх хэрээр хариуцлага нэмэгдэж байгааг онцолж цаашид байгаль орчны хяналтыг сайжруулах, зориулалтын бусаар газар ашиглаж буй газар олголтыг зогсоох, өөрийн ашиг сонирхлын дагуу хууль бус шийдвэр гаргаж буй албан хаагчдад хариуцлага тооцох ажиллагаа салбарын хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа тухай мэдээлэл өгч, өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай санал солилцлоо.

БОАЖЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.