Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Д.Сумъяабазар даргаа одоо “Авлигал хороолол”-ын газрын зөвшөөрлийг цуцлаач!!!
Гэмт хэрэг

Д.Сумъяабазар даргаа одоо “Авлигал хороолол”-ын газрын зөвшөөрлийг цуцлаач!!!

coolBy cool07/28/2023Updated:07/28/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хот наадмын өмнө үерт автаж хотын дарга хариуцлагаас бултаж өнгөрсөн 30 жилийн завхарал гэв. Гэвч хотын даргын ажлыг аваад гурван жил болж байгаа бөгөөд тэрбээр энэ хугацаанд 30 жилийн завхрал гэгчтэй тэмцсэн бол өнөөдөр хохирол харьцангуй бага байх байв!!!

Өнөөдрийн байдлаар S Outlets, Шунхлай ШТС, “Авлигал хороолол”-ыг нураах талаар хамгийн их яригдаж байгаа. Хамгийн эхэнд “Авлигал хороолол”-ын барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэв. Одоо харин хотын удирдлага нь “Авлигал хороолол”-ын газрынх нь зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй байгааг онцолмоор байна.

Хэдийгээр барилга зогссон ч гэсэн газрынх нь зөвшөөрлийг цуцлаагүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулиараа нийслэлийн газрыг Нийслэлийн засаг дарга нь мэддэг болохоор газрынх нь зөвшөөрлийг цуцлаагүй байна. Тус газрын зөвшөөрлийг Д.Сумъяабазар олгосон байна.

 Д.Сумъяабазар чухам юуны учир ийнхүү зөвшөөрөл олгосон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Шүүхийн шийдвэр гарсан болохоор газрын зөвшөөрөл олгосон” гэжээ.

Тухайн шүүхийн шийдвэрийг үзэхэд үнэхээр Авлигал хороолол буюу Эм энд Жи констракшн” ХХК-ийн газрыг шүүхийн шийдвэрээр буцаан олгосон юм байна. Буцаан олгосон шүүхийн шийдвэрийг уншихад шүүгч хэргийн материалд байгаа нотлох баримтан дээр хуульд нийцүүлэн хуулийн дагуу шийдвэр гаргасан байв. Хамгийн ноцтой нь  Нийслэлийн засаг даргыг төлөөлж шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон этгээд анхан шатны шүүхэд нотлох баримтаа  гаргаж, үндэслэлээ олигтой тайлбарлаж чадаагүй.  Мөн давж заалдах шатны шүүхэд хандах боломжтой  байсан ч даваагүй байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Барилга хот байгуулалтын сайд нь өөрөөсөө хийх ажлаа  хийжээ. Харин хотын дарга нь өөрөөсөө шалтгаалах ажлаа хэзээ хийх нь тодорхойгүй байна. Энэ талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Г.Хонгорзулаас асуухад “ид хангалттай мэдээллээд яваа. Чамаас бусад нь манай мэдээллийг олж уншаад л байна олоод үзчихгүй юу” хэмээн хариулав.

Төр нь нэг гараараа бүтээн байгуулалт гэж үзээд зөвшөөрөл олгоод, нөгөө гараараа нийслэлчүүдийн эрх ашиг гэж цуцлан шүүхдсээр 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Улмаар буруутай хайгаад олохгүй болохоороо шүүхийг буруутгав. Гэтэл шүүх нь хуульд заасан хүрээнд ажилласан болж таарлаа.

Ерөнхий сайдаа шүүхийг буруутгаад байсан жинхэнэ “буруутнууд” дэргэд чинь байж. Тэд ажлаа өнгөрсөн хугацаанд олигтой хийсэнгүй. Хийж чаддагаар нь солих цаг болсон юм биш үү.

А.Баярмаа

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.