Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ц.Уянга:МАН-ын хуулбараар явчихаар эр эм, хөгшин залуу, шинэ хуучин гээд ялгаварлал үүсгэх суурь л болно
Папарацци

Ц.Уянга:МАН-ын хуулбараар явчихаар эр эм, хөгшин залуу, шинэ хуучин гээд ялгаварлал үүсгэх суурь л болно

Эрхэм админBy Эрхэм админ09/23/2023Updated:09/23/2023Сэтгэгдэл байхгүй6 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Ц.Уянга: Зиа, өглөөний мэнд АНдууд аа! Аан уун гээд анхааралтай уншигтун! Өнөөдөр 11 цагаас АЭХ-ны нэр дэвшигчийн үнэмлэхээ гардуудах ёслол болно гэв. Үүнээс хойш өрсөлдөгчөө шүүмжлэх, нам руугаа дайрах зэрэг нь хориотой гэв. Тиймээс амжаад гялс муулаад авья.
Гэхдээ, хэн нэгнээ муулах, намаа миалах тухай биш ердөө л энэ эрүүл бус тогтолцоог халахгүй бол бид улс төрийн сонгуулийг хэзээ ч шударгаар явуулах бололцоогүйг хаа хаанаа ойлгох цаг болжээ.
За тэхээр асуудал хаанаас эхэлсэн бэ гэвэл АН-ын дэд дарга нарыг томилдог ямар ч гэлээ хуралтай зэрэгцүүлээд клубууд гэв гэнэт зэрэг зэрэг сургалт явуулаад эхлэв. Тэгснээ КАС-ын 30 жил ч гэлүү бас нэг арга хэмжээ нь давхцаад клубээс клуб, баяраас баяр, хурлаас хурал руу зүгээр амьсгаа авахгуй л сандарч гүйлдлээ. Яагаад хамаг юмаа зэрэг зэрэг хийгээд, өөрсдөө ч сандраад, бусдыгаа ч салхинд хөөгдсөн шиг бажигдуулахаар хийж байгаа юм бол гээд л гайхаад өнгөрлөө.
За тэгж байтал 20-дхон хоногийн өмнөөс АЭХ Еөкийг сонгох сонгууль болно гээд пижигнэлдээд уналаа. Тэр нь яадгийн, яагаад Либераль суурьтай нам эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагдаад бдаг юм бол гэсэн чинь хөөрхий УТ-ийн намын тухай хууль нь тийм заалттай байдаг юм гэнэ. Үндсэндээ МАН-ын бүтцээр үндэслэж гарсан социалист хууль байдаг бололтой. Энэ жишгээр бол Эрэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо гээл ангилж, зааглаад явж өгөх нь л дээ, хэрвээ тэгш зарчмаар ханга гэж байгаа бол. Нэг хүйсэндээ тусгай статус олгоод байгаа нь жоохон ойлгомжгүй. Уул нь тэгш оролцоогоор хангах нь манай намын үндсэн зарчим байх байтал МАН-ын хуулбараар явчихаар эр эм, хөгшин залуу, шинэ хуучин гээд ялгаварлал үүсгэх суурь л болно.
За яахав дүүрч, АЭХ юу нь тийм чухал юм бол, тийм чухал байсым бол яагаад ямар ч ажил явуулдаггүй, нийгэмд танигдаагүй, эмэгтэй манлайлагчидаа төрүүлж, бойжуулаагүйм бол гэтэл аймар эрх мэдэл, аппарат, бүтэцтэй байгууллага, байдаг юм байна. Дээр нь энэ удаагийн сонгуульд лист гээч алтан тасалбарыг авах зодоон болж, Жонхуурсан бүлэглэл өөрсдийн эмэгчингүүдээ бүх фронтоор чихэж, орон нутаг, анхан шатанд нөгөө хөл гээчээ хянах гээд чичирч эхэлжээ. Намын жирийн гишүүд эмэгтэйчүүд Хүн биш Хөл болж харагддаг байх нь л дээ.
Тэгэхээр нь наад сонгуульд чинь жирийн гишүүд яаж ордын, яагаад заавал намын нэр хүндэд халтай хэдэн хүн л юм юманд өрсөлддийн, эсвэл эмэгтэйчүүд нь дотроо бас өөр өөр эмэгтэй гэж ялгагддымуу гэвээ. Тэгсэн чи гэнэт орж ирчихээд хэн бэ? ҮБХ-н гишүүн ч биш, бид нялх нойтноосоо намдаа зүтгэсэн, ер нь чамд хамаагүй гээд бөөн азаргалалт. Тээл яахав дээ, зүгээр хамраа ухаад явжээсэн хүний өвчин хөдөлгөөд унтаж байсан эрслэнг маань өшиглөсөөр байгаад сэрээчихдэг юм байгаа биз дээ.
За тэгээд л байхгүй яахаараа дандаа өөрсөддөө тусгай нөхцөл тавьж, хамаг хорны тогоо хутгах тоосго өрж, үзэл санаагаа биш бүлэглэл, фракциараа бүллидэж, өрсөлдөх зарчмыг тэшг гараанаас гарах боломжгүй болгож, шинэ гишүүдэд бүх үүд хаалга нь хаалттай, ямар нэг Хөл бол эхлээд гэдэг шаардлага тавьж байдаг юм. Үнэхээр ийм байх юм бол би нааадах руу чинь орно, сонгуульд чинь өрсөлдөнө, үзэл баримтлал, үнэт үйлийнхээ эсрэг яваад, ялгаварлаад үзээрэй таануус гээд цамнаж эхэлвээ. Нам дотроо ч, удирдлагадаа ч, клубдээ ч, сошиалаар ч ялгаварлалгүй өрсөлдөх боломж олго гээл бараг заналхийлэх шахжээж, наян зуун алаан хядаан, хор найруулгын дундуур туучиж байж 2 ч Зөвлөлдөх зөвлөлийн чуулганы дараа нэгим шинэ хуучингүй өрсөлдөх боломж нээгдлээ. Даанч ёстой билэгдлийн чанартай өрсөлдүүлж байгааг яахан санах билээ дээ, нялх нойтон гишүүн чинь.
Учир нь Зүүн бүсийн чуулганаар явж байхад өнөөдүүл чинь нөгөө шинэ дүрмэндээ 5-с дээш жил гишүүн байна гэсэн заалт шургуулах гээд үзэж байна гэсэн бор шувуу нисэв. Намын дарга тийм юм бхгуй, шинэ хуучин, төдөн жил ус гэж оноор ялгахгуй, цэвэр шударга, чөлөөтэй өрсөлдөх зарчмаа ханга гэж мэдэгдсэнээр энэ хэрүүл овоо нэг юм намжаад нэр дэвшигчдийн бүртгэл эхлэв.
За одоо нэг юм бүртгэх болов уу гээд хүлээгээд байдаг байдаггүй ээ. Чуулганаа болохоор 25 гээд зарлачаад байдаг 5 хоног үлдчээд байдаг бүртгэл нь эхэлдэггүймуу гэтэл зарлацышд гэж авчийн. Хаана зарлачив гэхэд өчигдөр шөнө нэр дэвших баримт бичгийн бүрдэл гээд группуудэр тавьсан. Чамаас бусад нь бүгд мэдэж байна гэх. Ямар групп бэ гэвэл ЗЗ, Ажлын хэсэг, ямрым2, тэрэндээ намайг оруулдаггүй, орохоор шидээд гаргачихна, хэрэлдэхээр сонгуульт гишүүд л ордог групп. За ингэж хэрэлдэж уралдаж явсаар урждарын 11 цагаас өнөөх баримт бичгийн бүрдлийн жагсаалтыг нь олж аваад, бүртгүүлэх гэж очоод, тээр шөнө бүртгэлийг тооцсон тооцохгуй гэж маргалдаж, арайчимаа нэр дэвшигч болоод, өглөө хар нүд хуу татаад, 3 цагийн дотор 60 сая босгож тушаах болоод, тушааж чадахгуй хасагдсануудых нь зардлын зөрүүг дахиад цаг хагасын дотор нөхөж төлөх болоод, хандив тусламж, зээл хуйл, хулгай дээрэм хийх шахам мэдрэлээ муудтал гүйх зуур ийм ч юм нөхөж өг, тийм ч газар тэгэж баримт баталгаажуул, ерөөсөө л хүнийг яаж тамлан зовоож, галзууруулах вэ гэдэг уралдаан. Хүний ёсноос хөндлөн гажууд, mission impossible, бурхан гончигсүм. Улны мань мэт ухаан орох сөхөөгүй, солиорхоос наашгүй доль секундтэй уралдаж бтал өнөөх хайрцагладаг, багцалдаг, мөнгөөр зоддогууд дэнчин зарлагдлаа, минутын дараа мөнгө тушаасан баримтаа пад… бэв бэлэн байсан.
Зиа ингээд өчигдөр орой 20-22 цаг хүртэл мэтгэлцээнд орох, чуулганд гарах дарааллын дугаараа сугалах, бусад үлдсэн юмнуудаа нэгтгэх гээд нэр дэвшигчид маань Ажлын хэсэгтэйгээ хуралдав. Өнөөдрийн 11-с хойш сурталчилгаагаа эхэлнэ гэсэн чинь санал өгөх мандат авсан гишүүдийн жагсаалт байдаггүй ээ. Бөөн хэрүүл. Жнь над шиг гишүүдээ ч бүрэн танихгуй гар хэн нь хэн гэж мэдэж гишүүдтэйгээ ажиллахын? Гэтэл өрсөлдөж бгаа нэг нь аль хэдийн өв залгамжилж авч бгаа, нөгөө мэдээлэлд ойр нь гэдэг шиг АЭХ-нд ажиллаж байсан одоо ч байгаа давуу эрхээрээ гишүүдтэйгээ өнгөрсөн 4 жилд ажиллаад явчихсан, нөгөө нь бас бүлэгдэл, эрх мэдлийн давуу эрхээрээ таалагдахгуй бол дүрмийн бус гэж зарлах, самрах ажиллагаа явуулаад эхэлцэн, тэрийгээ сануулжич байх шиг. Гэтэл мөлчгөрөөрөө мөнгөө төлсөн маниус ямар ч үйлчилгээ авах эрхгүй, зүгээр тэнд бай, тэгэж ир, тэдийг тушаа, тэгсэн мөртлөө юу ч мэдэх эрхгүй, асуухаар бид ажлаа хийж бна, бэтий зааж загнаад бай гэх. Ажлын хэсгийн буруу ч биш бх л даа, бас л ядарч байгаа Гэхдээ биднийг ингэж шахдаг шигээ ХЭГ-аа бас шахдаггүймуу? Одоо ингээд 11-с корпорейт дээр нэр дэшигчийн үнэмлэхээ авна, тэр хоорондоо ажиглагчаа олно, дэлгэцэнд тавих пиксель зураг, бас бус мэдээллээ өгнө, орой NTV дээр мэтгэлцээнд орно, бас гоёж гоодох ажлаа амжуулах хэрэгтэй, яджаахд машингүй өдөр тул өдрийн 2-4 удаа гүүр давж гүйнэ. Юу яасан мөрийн хөтөлбөрөө бэлдэх, презентээшн боловсруулах, өөрийгөө таниулах. Бүтэн нойртой ч байх боломжгүйгээр галзуурч солиорч гүйсээр бгаад дуусах юм байна. Аль хэдийн сонгох хүнээ хийцэн, бүх талдаа нам тохирцон байхад нь мань мэтийг зүгээр зардлыг нь хуваалцуулах гэж жүжигний туслах дүрд шаачаад байгаа юм бишүү дээ?
Асуудал гэвэл яагаад хугацаа олгохгүй, өөрийгөө бэлдэх боломжоор хангахгуй, сонгогчидтойгоо ажиллах жагсаалтыг өгөхгүй, санхүүжилтээ босгох нөхцөл бүрдүүлэхгүй, 2-3-хан хоногийн дотор энэ бүхнийг шахав? Ийм байвал яг улс төрийн сонгууль дээр яахын? Энэ бүхэн хэзээний дэглэцэн юм шиг санагдахгуй бнуу? Ер нь сонгуулийн өрсөлдөөнийг Санхүүгийн дарамт болгосоор бвал хэн ч байсан худалдагдах бишүү? Хайрцаглаад, базаад байвал бүлэглэлийн дайн зогсох юм уу. Энд нэг л юм биш ер нь бүх юм нь бүхэлдээ буруу байна. Гэхдээ яая гэхэв, эцсээ хүртэл явнаа бууж өгнө л гэж байхгүй шүү!
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.