Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийн хамсаатныг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авлаа
Папарацци

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийн хамсаатныг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авлаа

Эрхэм админBy Эрхэм админ09/27/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас Д.Наранхүү гэх хүнийг шилжүүлэн авлаа. Хятадын хууль сахиулах байгууллагынхан түүнийг өчигдөр 16.00 цагт Эрээн хотод манай талд хүлээлгэн өгсөн юм. Улмаар өчигдөртөө багтаж хилээр нэвтрүүлээд Улаанбаатарт авчрахаар болсон. Д.Наранхүүгийн тухайд олны анхаарлын төвд байгаа “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй аж. Зарим хэвлэлд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын гол хамтрагч” хэмээн бичиж байгаа.

Бидний авсан мэдээллээр Д.Наранхүүг дээрх хүмүүс бус, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэгт яллагдагчаар татсан гэнэ. Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг даргаар 2016-2020 онд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий, тэр дундаа 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, оффшор бүсэд бүртгэлтэй гэж хэлж болохуйц, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр АТГ-т шалгуулж буй билээ. Н.Наранбаатарын товч намтарт 2011-2015 онд “Билэгтговь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухай нь бий. Тус компани болон түүгээр дамжуулан өөр бусад аж ахуйн нэгжид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн орд газраас нүүрс олборлоход нь давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.4.2-ын хахууль авсан, 22.5.1-ийн өгсөн, 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэх үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж буй билээ. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон ч танхимынх нь нөхөд авч үлдсэнийг уншигчид санаж байгаа. Түүнд холбогдох хэрэгт Ардын армид офицер байсан, 57 настай Д.Наранхүүг хахууль өгсөн гэх үндэслэлээр өнгөрсөн тавдугаар сард яллагдагчаар тооцсон аж. Гэвч Д.Наранхүү 2022 оны арванхоёрдугаар сард агаарын хөлгөөр Хятад, Солонгос руу хил давж зугтсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Нүүрсний” гэх хэргийг шалгах дуулиан эхлэхтэй зэрэгцээд гадаад орон руу явсан аж. Түүгээр ч зогсохгүй Д.Наранхүү зүсээ хувилгаж, нүүрэндээ пластик мэс засал хийлгэсэн хэмээн хэвлэлүүдэд онцолж буй билээ. Юутай ч хууль, журмын дагуу Хятадын тал “Нүүрсний” гэх хэргийн нэг яллагдагчийг саатуулж, улмаар эх орноосоо албадан гаргаж, манай хууль сахиулагчдад хүлээлгэн өгснөөр шүүгчийн захирамжийн дагуу 48 цагийн хугацаатай хорихоор болоод байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.