Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжигт монголын ард түмэн жигтэйхэн хайртай. Жүжигчиний ур чадвараараа үзэгч олны хайрыг булаасан тэрээр кино зохиолч, найруулагчийн уран чадвараараа тэр хайрыг дааж яваа нэгэн.
“Төлөөс”, “Надын аав мангар”, “Ах дүү гурав” зэрэг кинонуудын зохиолийг бичиж байсан тэрээр сүүлийн үед найруулагчийн авъяасаараа тодорч, заримдаа бүр үзэгчдийн дургүйцлийг хүргээд авсан.
Түүний найруулагчаар ажилласан кинонуудаас дурьдвал “Манайд нэг удаа, “Ихэр тавилан”, “Охиндоо өгсөн тангараг”, “Дуусдаггүй амьдрал”, “Хөх нуур” гээд дурьдвал их. Гэхдээ түүнийг хамгийн зэвүүн гэх тодотголыг үзэгчдээс аваад байгаа кино бол “Хөх нуур” юм. Үзэгчдийг “Мөөжиг чинь ийм хэрцгий байсан юм уу” гэж гайхтал, үзэн ядтал жүжиглэж найруулж чадсан кино болсон.
Тэгвэл жүжигчин, найруулагч Мөөжиг дахин нэг “зэвүүн” киногоо нээхээр зар түгээж эхэлжээ. Энэ зуны эмочуудын сүлд дуу болсон “Чамайг дурсаад” дууг мэдэхгүй хүн үгүй. Уг дуу нь тун удахгүй нээх “… гэсэн ч би хайртай” киноны дуу юм. Маркетингаа маш зөвөөр их эрт эхэлсэн үзэгчдийн хүлээлтэнд буй уг киноны ерөнхий найруулагчаар Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ ажиллажээ.
Түүнийг манай папараци дуран хэрхэн дурандсаныг уншигч танаа сонирхуулъя