Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит боллоо
Папарацци

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/09/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгож, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2023 оны 07 сарын 23-нд гардуулсан юм.

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар нь үндэсний болон сонгодог, орчин үеийн 50 гаруй жүжиг, 20 гаруй концерт, уран бүтээлийн тайлан тоглолтуудыг найруулж, 10 гаруй олон улсын наадамд оролцон, 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээн, Монгол Улсын төрийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг дөрвөн удаа, тэгш ойн арга хэмжээг таван удаа найруулж, дэлгэцийн 10 гаруй бүтээлийг үзэгч түмний хүртээл болгосон. Мөн Монголын тайз, дэлгэцийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж, СУИС-ийн Театрын урлагийн сургуульд мастер багш, зөвлөх профессороор ажиллаж 100 гаруй мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн төгсгөсөн юм. Түүнд 2013 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн билээ.

Тус нэрэмжит театрын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны 10-р сарын 06-нд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт боллоо. “Булганхангай нутгийн урлаг, соёлын түүхэн үргэлжлэлийг нэр хүндтэйгээр өргөж яваа Н.Наранбаатарын хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн, залуу хойч үеийг урлагт дуртай, соёлтой, ухамсартай иргэн болгоход онцгой нөлөөлнө” хэмээн үзэж аймгийн театрыг түүний нэрэмжит болгосноо нутгийн удирдлагууд нээлтийн арга хэмжээний үеэр онцолж байлаа. Арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга Ж.Эрхэмтөгс, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Нармандах, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар тэргүүтэй УДЭТ-ын уран бүтээлчид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид зэрэг Монголын тайз, дэлгэцийн олон алдартан Булган аймагт хүрэлцэн очиж оролцсоноос гадна УДЭТ-ын уран бүтээлчид, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчид хамтран Оросын алдарт зохиолч В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг үзэгчдэд хүргэлээ. Эл уран бүтээлийг тус театрын урын санд шинээр нэмж, цаашид тус театрын уран бүтээлчид тогтмол тоглох боломжийг олгосон юм. Түүнчлэн энэ үеэр ирэх 2024-2025 оны хичээлийн жилд СУИС-д жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин, зураач зэрэг таван мэргэжлээр Булган аймгаас оюутан элсүүлэх болсныг мэдэгдсэн. Ингэснээр Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчний тулгамдсан асуудал шийдэгдэх юм.

Сонирхуулахад, ирэх онд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржавын тухай түүхэн жүжгийг “амилуулах”-аар болсныг нээлтийн арга хэмжээний үеэр сонордууллаа. Тодруулбал, эл түүхэн жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичих бол, тайзны зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, ерөнхий найруулагчаар ОХУ-ын Театрын урлагийн академи буюу ГИТИС-ийн төгсөгч, УДЭТ-ын найруулагч М.Батболд ажиллахаар болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.