Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сурагчдын нойлд камер байршуулсан 23-р сургуулийн захирлыг 2 саяар торголоо
Папарацци

Сурагчдын нойлд камер байршуулсан 23-р сургуулийн захирлыг 2 саяар торголоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/16/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ноос 13-ны өдрүүдэд 33.166 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 369 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 79.770 хүн, хуулийн этгээдэд торгох, 699 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 496 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэргийг төрлөөр нь ангилж үзвэл: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 138, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 172, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, бусад 6 хэрэг байна.

Тухайлбал: Иргэн “М”-ийн эзэмшлийн өвлийн сууцанд Оросын Холбооны Улсын иргэн “И” гэгч нэвтэрч, 1.473.700 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг,

Энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44 настай, эрэгтэй “Б” хутгалуулж амь насаа алдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хэргийг,

Мөн энэ оны 08 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймагт 33 настай, эрэгтэй “Э” гэгч насанд хүрээгүй дагавар охиноо хүчиндэхийг завдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорт хүргүүлсэн байна.

Шийдвэрлэсэн онцлог зөрчлөөс мэдээлэхэд,

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 23 Дугаар Дунд Сургуулийн Ариун Цэврийн Өрөөнд 2023 Оны 09 Дүгээр Сарын 21-Ний Өдөр Хяналтын Камер Байрлуулж, Зөвшөөрөлгүй Дуу-Дүрсний Бичлэг Хийсэн Гэх Үйлдэлд Сургуулийн Захирал “О”-Д Зөрчлийн Тухай Хуулийн 6.22 Дугаар Зүйлийн 1 Дэх Хэсэгт Зааснаар 2000 Нэгжтэй Тэнцэх Хэмжээний Төгрөгөөр Торгох,

Сонгинохайрхан Дүүргийн 11 Дүгээр Хороо, Баянхошууны “Хөтөл”-Ийн Замд 2023 Оны 09 Дүгээр Сарын 29-Ний Өдөр Иргэн “Б” Нь Өндрийн Хязгаарыг Давсан Ачаатай “Howo” Маркийн Том Оврын Тээврийн Хэрэгслийг Жолоодон Хөдөлгөөнд Оролцохдоо 4 Ширхэг Гэрлийн Шон Мөргөж, Гэмтээсэн Үйлдэлд Зөрчлийн Тухай Хуулийн 14.7 Дугаар Зүйлийн 51 Зүйлд Зааснаар 100 Нэгжтэй Тэнцэх Хэмжээний Төгрөгөөр Торгох Шийтгэл Оногдуулж, Учруулсан 18 Сая Төгрөгийн Хохирлыг Нөхөн Төлүүлсэн,

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлд тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн тухайн хүүхдийн эцэг болох иргэн “С”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж, шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ЦЕГ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.