“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн хамтлаг бол “Мотив” юм. Мотив гэдэг нэр нь хөгжмийн жижиг элемент гэсэн утгатай үг гэнэ. Уянгын дуунуудаараа сонсогч олноо татдаг уг хамтлаг 15 жилийн ойгоо тэмдэглэхээр болжээ.
Тэд 11-р сарын 18-нд Зайсан Хилл цогцолборт “15 жилийн ойн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэдний дуунд арван таван жил хамтдаа уярч, дурлаж, дуулж, дурсамжаа мөнхөлсөн хэн бүхнийг урьж байгаа аж.
“Хайр бүхнийг уучилдаг” хорвоод “Хайрын гэгээн”, “Цасан бороо”-той үдшээр “Чамдаа”, “Үгүйлэх сэтгэл”-ээ “Хэлж амжаагүй үг”-тэйгээ хамтатган “Зөвхөн чамдаа” дуулъя.

