Чөлөөт уран бүтээлч найруулагч Ц.Хүсэлбаатарын эхнэр МУГЖ С.Өлзийхүү гэдгийг мэдэхгүй хүн ховор.
Урлагийн сайхан хос маань 1 охин, 1 хүүтэй бөгөөд та бид Х.Баярмааг мэднэ. Х.Баярмаа нь Монголоо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд хүртэл ороод амжсан адтай бүсгүй. Харин хүүгийн тухайд Х.Сумъяадорж гэдэг бөгөөд загвар өмсдөг төдийгүй, тулааны урлагаар хичээллэдэг авьяаслаг хүү байдаг .
Тэрээр СУИС-ыг өнгөрөгч хавар төгссөн. Сая нээлтээ хийсэн “Бид нэг гэр бүл” 20 ангит цувралын гол дүрд тоглож крашынхаа тоог нэмжээ.
Бие хаа царай өв тэгш түүнд урлагийн их амжилт хүсье.


